Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба нийт 490 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 377 дуудлагыг хүлээн авч, шийдвэрлэсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийт 14 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирсон байна. Мөн цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй амралтын өдрүүдийн дугаарын хязгаарлалт, хөдөлгөөн зохицуулалтад 320 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.
Харин гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлэн саатуулсан байна.
Б.Лхам