Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ану-Үжин: Ээжийнхээ үргэлжлэл нь болж урлагийн сургуульд орно

2019-1-28
0
ЖИРГЭХ


 

“Ээж нь одоо очлоо” гэж утсаар ярьчихаад хэзээ ч эргэж ирээгүй байна.

“...Хэрвээ би тэр шөнө унтаагүй байсан бол... Хэрвээ би ээжтэйгээ утсаар ярьчихаад шууд театр руу очсон бол... Ээжтэйгээ хамт гэртээ ирсэн бол... Хэрвээ би...” хариулт үл олдох ийм асуулт түүнийг хэдгэнэ мэт ээрнэ...

Ээжийгээ алдсанаас хойш  сэтгэлдээ гүн шархтай яваа охин бол Т.Ану-Үжин. Тэрээр Хөвсгөлийн театрын найруулагч агсан Д.Тэнгисмаагийн том охин. Харамсалтайгаар амиа алдсан ээжийнхээ тухай дурсахдаа хоолой зангируулж, хоёр нүдэндээ нулимсай ярих түүний өмнөөс өр өвдөж, зүрх шимшрэм. Болсон явдлын талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Ийм асуулт тавьж байгаад уучлаарай. Гэхдээ ээжийнхээ тухай товчхон ярьж болох уу?

-Миний ээж Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ суманд 1979 онд айлын зургаа дахь хүүхэд болон мэндэлсэн. Цэцэрлэгт байхаасаа дуулж, бүжиглэж урлагийн авьяас нь тодорсон гэж эмээ минь ярьдаг. 2008 онд СУИС-ийг төгсөөд Хөвсгөлийн театрт жүжигчин, уран сайхны удирдаач, ерөнхий найруулагчаар 11 жил ажилласан. Ээжийн минь ах, эгч нар бүгдээрээ урлагийн авьяастай. Бүгдээрээ нийлээд сумандаа гэр бүлийн тоглолт  хийж байсан.

-Ээжийн тань бага насны талаар эмээ нь дурсаж ярьдаг болов уу?

-Үргэлж, сайн сайхан мэдээ дуулгадаг. Хүүхдүүдээс нь хамгийн аз, одтой гэрэлтэж байсан охин минь байсан гэж ярьдаг. Ээж минь “Би багаасаа урлагийн хүн болно” гэж мөрөөддөг байсан тухайгаа надад ч ярьдаг байсан.

-Зан ааш сайтай, их нийтэч хүн байсан тухай олон хүн ярьж, ээжээр нь  бахархдаг. Миний дүү ээжийнхээ тэр сайхан ааш занг мэдэрч өссөн бас сайн охин байж таарна.

-Ээж минь хүн бүхний хайр хүндлэл хүлээсэн хүн байсан. Гудамжаар хамт алхаж байхад тааралдсан хүн бүхэн мэндэлдэг. Танихгүй хүн бараг байдаггүй. Их цоглог, эрч хүчтэй, дайчин зантай. Үргэлж инээмсэглэнэ. Үзэл бодлоосоо хэзээ ч няцаж, буцдаггүй. Үнэнч, шударга бус зүйлтэй эвлэрч чаддаггүй байсан. Хийж чадахгүй зүйл гэж ховор. Ажил мэргэжилдээ үнэхээр чадварлаг. Олон байгууллага ээжийг минь урьж, урлаг, соёлынхоо ажлыг заалгадаг байсан.  Зураг зурж, зохиол хүртэл бичдэг байсан даа. Миний ээж үнэхээр гайхалтай, сайн хүн байсаан. Даанч харамсалтайгаар амь насаа алдсан даа. Дүү, бид хоёр насан туршдаа ээжийн хайраар дутаж, өнчирч эмээтэйгээ үлдлээ. Ээж минь  бид хоёрыг эрдэм номтой зөв хүн болгож төлөвшүүлсэн. Тиймдээ ч багш нартай байнгын холбоотой байдаг байсан. Үргэлж тусалж, дэмжиж, урам зориг, эрч хүч хайрлана. Төрсөн цагаасаа хойш дүү бид хоёр эхийн хайранд бөмбөрч өссөн. Ээжтэйгээ хамт өнгөрүүлсэн сайхан дурсамж зөндөө бий. 17 жилийн турш ээжтэйгээ хамт байсан цаг мөч бүхэн надад хамгийн их үнэтэй дурсамж болж үлдлээ... Энэ хугацаанд нэг ч удаа зэмлэж, загнаж байгаагүй. Үргэлж хоорондоо ярилцдаг учир бие биенээ маш сайн ойлгодог.

-Сэтгэлд хамгийн тод үлдсэн дурсамж нь юу вэ?

-Мэдээж ээжтэйгээ байсан бүх дурсамж сайхан. Бас их тод байдаг аа. Гэхдээ хамгийн сүүлд үлдээгээд явсан дурсамжийг ярья.  Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-нд сургуулийн шинэ жилийн баяр болсон. Тэр өдөр ээж минь намайг яг л гүнж шиг гоёсон. Хоёр өдрийн турш даашинз урлаж, ээмэг, зүүлт гээд бүгдийг өөрөө хийж өгсөн юм. Нүүр будаж, үсийг минь гоё янзалж өгөөд:

“Сайхан баярлаарай, миний охин. Хайртай шүү. Амжилт хүсье” гээд явуулсан нь одоо ч миний нүдэнд харагдаж байна.

 Тэр орой үнэхээр гүнж шиг байсан. Ээжийн минь үрээ гэсэн сэтгэлийн нэгээхэн хэсэг энэ. Болдогсон бол тэр цаг үед эргэж очоод ээжийгээ чангаас чанга тэврэн, үнсэх сэн. Даанч, ээж минь алга... Хэзээ ч эргэж ирэхгүй. Дэндүү харамсалтай.

-Энэ сайн ээжийн охин нь их авьяаслаг гэж сонссон. Ээжийнхээ ажил үйлсийг үргэлжлүүлэх хүсэлтэй гэлүү?  

-Ээжийнхээ үйл хэргийг үргэжлүүлнэ гэж боддог. Энэ хавар элсэлтийн шалгалт өгөөд, СУИС-д суралцана. Урлагийн урт замналаар явахад ээж минь надад ихийг зааж, сургах байсан. Даанч одоо байхгүй. Миний сайхан ээж шиг түшиг тулгуур болох хүн хаана ч байхгүй.  Ээжтэйгээ байхад амьдралыг гэрэл гэгээтэй төсөөлж, сайхан ирээдүйг бүтээнэ гэж боддог байлаа. Харин одоо тэр гэрэл бүдгэрчихлээ. Ээж минь муу хүмүүсийн гарт амь насаа алдсан ч би тэд нар шиг болох ёсгүй. Зөв замаар явж,  сайн хүн болж, дүүгийнхээ гарыг ганзаганд, хөлийг  дөрөөнд хүргэх ёстой. Ээжийнхээ үргэлжлэл нь болж, хийж байсан ажил үйлсийг нь гүйцээж, мэргэжлийг нь өвлөнө гэж бодож байгаа.

-Дүү нь хэдэн настай вэ. Сэтгэл санаа нь ямар байна вэ?

-11 настай. Зургадугаар ангид суралцдаг. Дүү минь их эрх. Эхний хэд хоног хэцүү байсан даа, хөөрхий. Унтаж  чадахгүй уйлаад л. Ээжийнхээ оронд дүүгийнхээ ээж нь болж явна. Дүүгийнхээ өмнө үүрэх маш их хариуцлагыг ээж минь надад үлдээгээд явжээ. Бидний санааг зовоохгүй гээд хичээж байж магадгүй. Эрэгтэй хүүхэд тэр бүр сэтгэлийн гүнд байгаа асуудлыг ярьдаггүй шүү дээ. Сэтгэлдээ ээжийг санаад шимширч байгаа гэж бодохоор жаахан дүүгээ өрөвдөөд хэцүү л байна.

-Уучлаарай. Ийм харамсалтай зүйл болсонд гүн эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр чухам юу болсон юм бэ?

-2018 оны арванхоёрдугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын шинэ жилийн цэнгүүн болсон юм. Тэр өдөр ээж минь үнэхээр их аз жаргалтай байсан. Үдэшлэгт өмсөх даашинзаа өөрөө урласан. Шинэ жилдээ орчихоод ирье гээд баярлаад явсан. Шөнийн 00.38 минутад хамгийн сүүлд утсаар ярихад “Шинэ жил тарсан. Одоо хувцсаа солиод очлоо” гэсэн. “Удахгүй хүрээд ирнэ” гээд сэтгэл амраад унтсан. Гэтэл ирээгүй. Шөнийн 03.35 минутад Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 103-аас “Хүн цусаар бөөлжөөд байна” гэсэн дуудлагын дагуу хоёр минутын дараа очсон байна лээ. Эмчийг театрт очиход хувцсанд нь тогтсон цус нь хатчихсан, удсан байдалтай ухаангүй байсан гэсэн.   Энэ хэрэг 18-19-нд шилжих шөнө гарсан. Үүрийн 05.00 цагийн үед театрын жүжигчин Гонгорсүрэн ах манайд ирж, “Тэнгисмаа эмнэлэгт ухаангүй байна” гэж хэлсэн. Манайхан бүгд яарч сандраад эмнэлэг рүү очсон юм.

-Очиход ямар байдалтай байсан бэ. Эмчтэй нь уулзсан уу?

-Алтанзул эмчтэй уулзсан. Тархины зургийг нь авахуулсан байсан. Түүнийг тайлбарлаж өгсөн. Тухайн үед ноцтой зүйл болсныг ойлгож, хүндээр хүлээж авсан. Маш яаралтай Улаанбаатар хот орж хагалгаа хийлгэхгүй бол эмчилгээ авахгүй гэсэн. Тэгээд хоёр удаа шинжилгээ авсны дараа хагалгаагаа даахгүй юм байна гэсэн хүнд мэдээг дуулгасан. Амьд үлдэх 10 хувийн магадлалтай гэсэн. Тухайн үед ээжийнхээ амь насыг аврах  бүхий л боломжийг хайсан. Ээжийгээ л аврах гэж гүйснээс театрт юу болсон талаар хүмүүстэй уулзаж, асууж сураглаж явах ямар ч тэнхэл байгаагүй. Ээжийн минь амь нас чухал байсан юм. Хоёр хоногийн дараа арванхоёрдугаар сарын 21-нд ээж минь харамсалтайгаар бурхан болсон.

 -Түргэнийхэн очиход ээж нь ямархуу байдалтай байсан юм бол?

-Яаралтай түргэн тусламжийнхан очиход ээж театрынхаа тайзны дэргэдэх шатны хажууд ухаангүй хэвтэж байсан гэсэн. Тэр шатан дээр уран бүтээлчид ч гардаггүй. Зөвхөн тайз янзалдаг хүмүүс гардаг 2.3 м-ийн өндөртэй шат.     

-Шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт өнөөдрийг хүртэл гараагүй юм уу?

-Өнөөдрийг хүртэл хариу нь гараагүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт хэрхэн гарах бол гээд хүлээж сууна. Хэдийгээр би яг юу болсныг сайн мэдэхгүй байгаа ч гэсэн сэтгэл эмзэглэж байгаа ганцхан асуудал байгаа. Ээжийн минь хоёр дахь гэр бол театр. Жаргал, зовлонгоо хуваалцаж нэг зүйлийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажилладаг хамт олныхоо дунд байж байгаад ухаангүй болтлоо бэртэл, гэмтэл авсан гэхээр дэндүү харамсалтай.

 -Ээжийг нь амиа хорлосон, их хэмжээний өртэй байсан гэх сөрөг мэдээлэл цахим орчинд тархсан байсан?

-Үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг. Гэхдээ харамсалтайгаар амь насаа алдсан ээжийн минь нэр хүндийг нийгэмд харлуулж болохгүй. Ээж минь тэгж амиа хорлох хүн биш ээ. Хоёр нялх хүүхдээ орхиод хүний амьдралаас уйдаад  хорвоог орхих бөх зүрхтэй эх хүн ч ховор. Хоёр хүүхдээ гэсэн сэтгэлтэй, хоёр гурван жилийн дараа театртаа хийх ажлаа хүртэл төлөвлөчихсөн, ярьдаг байсан.

Маш их өр зээлтэй эмэгтэй байж байгаад амиа хорлосон гэх цуурхал тарсан л даа.  Би энэ бүхэнд охины нь хувьд няцаалт өгмөөр байна. 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд миний  ээжийн цалингийн зээл дуусаад, виз нь гараад Солонгос явах гэж байсан. Зарим хүмүүс даралт нь ихсээд харвачихсан гэнэ лээ гэх яриаг сонссон. Ээж минь “Даралт ихэслээ” гэж нэг удаа эмнэлэгт очиж байгаагүй.  Ээжийн минь ясыг өндөлзүүлж элдэв янзын цуурхал гарсанд маш их харамсдаг аа. 

Ч.Энхнамир

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
“Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
Ихэнх нутгаар хуурайшилт их байна
О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.160.78)
    Ewii de hoorhon hoer hvvhed ta 2 eejihee hiih gej bsan bvhniig gvitseegeeree az jargal hvsi
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Баасансүрэн (202.126.89.195)
    Хуулийнхан учрыг нь үнэн зөв олоосой.Гэмтэн нь элдэв цуурхал тараагаад байгаа юм бишүү.Ямар хэрсүү охин бэ.Амьдралд чанга гишгэж яваарай.Хорвоо баян шүү,аз жаргал амжилт хүсье охин минь.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    1 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    2026-05-15
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    2026-05-15
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    2026-05-15
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    2026-05-15
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК