Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар улсын аварга малчдад шагналыг нь гардууллаа

2019-1-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн өнгөрч буй  нохой жилд олон мянган малчдын дундаас шалгарч “Улсын аварга малчин”-ы болзол хангасан Дорноговь аймгийн хөдөлмөрчдийн хотонд зочилж, шагналыг нь гардууллаа.

Дорноговь аймгийн Сайншанд сумын зургадугаар багийн малчин М.Чинбат 50 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд 30 гаруй азарга адуунаас гадна хонь, ямаа, үхэр сүргээ хамгийн хатуу ширүүн гэгддэг говийн нөхцөлд амжилттай өсгөн үржүүлж байгаа юм.

Айраг сумын Нард багийн малчин Э.Бархас-Од ч мөн энэ жил 2000 толгой мал тоолуулж “Улсын аварга малчин”-ы болзлыг хангасан байна.

Өнөө жил Монгол орон даяар ойрын хэдэн жил тохиогоогүй өнтэй өвөл болж буйн адил дорнын говьд ч цасгүй, өвс нь халиурсан шаргал өдрүүд үргэлжилж байлаа. Бараг л намраараа өвөлжиж байна. Цагийн сайханд, цагаан сартай давхцуулан баярт мэдээ дууллаа гэснээр шинэхэн аварга малчин Э.Бархас-Од биднийг угтсан юм. Түүний хувьд өвөл хүндэрсэн тохиолдолд туслах малчин авч малжуулж, эсвэл малаа түрээсээр маллуулж ирсэн байна. Харин энэ жил тэнгэр хангай ивээж буй учраас ганц гэрээрээ мал сүргээ онд оруулж байгаагаа танилцуулсан. Тэрбээр анх 1999 онд сумынхаа сайн малчнаар тодорч байсан бол түүнээс хойш арван жил дараалан мал сүргээ тогтвортой өсгөсний үндсэн дээр энэ жил улсын аваргын болзол хангасан аж. Энэ хугацаанд аймгийн сайн малчин, мянгат малчин, “Алтан төлийн эзэн” зэргээр амжилтаа ахиулж ирсэн байна. Таван хошуу малын дундаас хонин сүргээ илүүтэй өсгөхийг зорьдог тэрбээр аль болох холоос, үйлдвэр угсаа сайтай хуц, ухна тавихыг эрмэлздэг хэмээн туршлагаасаа хуваалцсан юм. 

Мөн үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монгол үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчидтэй хамтран тодруулдаг “Алтан төлийн эзэн”-ийг хүртсэн Д.Гангандоржийн хотонд зочилж шагналыг нь гардуулсан. Дорноговь аймаг төдийгүй улсын хэмжээн дэх залуу малчдын тод төлөөлөл Д.Гангандорж, эхнэр Н.Мядагмаагийнхаа хамтаар анх 2017 онд 2000 толгой мал тоолуулж байжээ. Хонин сүргээ голлон өсгөдөг Д.Гангандоржийн гэр бүлийнхэн өнгөрсөн хавар 605 эм хониноос 709 төл авч дээрх амжилтын эзэн болсон байна.

 

 

 

 

 

 

 

 

Дээр нь бодын төл малаа нэмэхэд 800 гаруй төл амжилттай бойжуулсан тэрбээр дунд сургуулиа дүүргээд, цэргийн алба хааж ирснээс хойш тасралтгүй 25 жил мал маллаж байгаа. Тэрбээр “Хүн бүр л шагнал урамшуулал гэхээсээ илүүтэй амьдрал ахуйгаа өөд нь татахын төлөө хөдөлмөрлөдөг байх. Эцэг эхээс уламжилж ирсэн мал ахуйдаа сэтгэл гаргасны үр шим л нэг л өдөр ирдэг юм байна” хэмээн шагналаа гардаж авсан юм. Харин Засгийн газрын нэрийн өмнөөс түүний шагналыг гардуулсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Аливаа шагнал хийсэн бүтээснийг нь бататгахаас илүүтэй, төр түмний итгэл дагадаг юм шүү” гэх захиасыг давхар дайж харагдана лээ.  Нохой жилийн  “Алтан төлийн эзэн” залуу малчин Д.Гангандорж дөрвөн хүүхэдтэй, одоогоор хоёр нь удам залгасан малчин болж говийн өргөн удам нутгаа нэр төртэй сахиж байна.  Хэдийгээр цаг сайхан байгаа ч хаврын уртад байдал хүндэрч болзошгүйг хашир, аварга малчид хэлэхээ бас мартсангүй. 

Дорноговь аймгийн тухайд мал аж ахуй гэхээсээ илүүтэй өмнөх нийгмийн үеэс л уул уухай, хүнд үйлдвэрлэлийг голдуу хөгжүүлж ирсэн эдийн засгийн бүтэцтэй. Хамгийн урт төмөр замын сүлжээ болон олон улсын зэрэглэлийн хамгийн урт авто замтай нь аймгийн хөгжлийг дэмжих гол түлхэц байсаар иржээ. Сүүлийн жилүүдэд цементийн үйлдвэрүүд болон жонш баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орсон нь дорноговьчуудын амьжиргаанд бодитоор нөлөөлж эхэлсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн оноос Энэтхэгийн талаас санхүүжүүлж буй нэг тэрбум ам.долларын өртөгтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй хэрэгжиж эхэлсэн нь Дорноговийг хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт татсан аймгаар тодруулаад буй. Ийнхүү мал аж ахуйгаас гадна, уул уурхай дагасан хүнд үйлдвэрлэл тус аймгийн өрсөлдөх чадварыг шат ахиулж, дорнын говийг зоригсдын тоо нэмэгдүүлж байгаа. Үүнд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар эрхэлсэн асуудлынхаа хүрээнд багагүй үүрэг оролцоотой байж ирсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Irgen (150.129.140.8)
    Said yasan ontsgui tsaraitai baina.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.122.242)
    Гадаад харилцааны сайдад сайн малчин ямар пад байнаа? Хөдөө аж ахуйн сайд нь, эсвэл амйгийн Засаг дарга нь л очиж шагналыг нь гардуулна биз!!!
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    13 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    56 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 53 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    2 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    3 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 20 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    4 цаг 7 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    5 цаг 36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    6 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    6 цаг 36 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 48 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 51 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    7 цаг 2 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    7 цаг 18 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 52 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    8 цаг 26 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    8 цаг 30 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК