09.00
- МҮХАҮТ-ын 507 уулзалтын танхимд Монгол – Беларусийн бизнес форум болно.
10.00
- Нийслэлийн есөн дүүргийн цэцэрлэгүүдийн дунд “Бид хүүхэлдэйчид” хуруун хүүхэлдэйн жүжгийн уралдаан Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа хоёрдугаар шатны шилгүүдээ тодруулна. Уралдаан 16.00 цагт өндөрлөнө. Холбоо барих утас: 80894004
11.00
- Үндэсний мэдээллийн төвд Зөрчлийн тухай хуулиар сэтгүүлчдэд торгууль шийтгэл ногдуулж байгаа атлаа байгаль орчныг хохироосон томоохон эргүүгийн гэмт хэргүүдийг зөрчилд тооцож ял завшуулж байгаа асуудлаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийнэ.
- Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос улирал тутам хийдэг “Санхүүгийн зах зээлийн тойм”-ыг танилцуулах хэвлэлийн бага хурал СЗХ-ны байр (ЗГ-ын IV байр)-ны 211 тоот танхимд болно. Холбоо барих утас: (51)-261611, 99818612
12.30
- "Нохой жилийн тэргүүн ном" шалгаруулах ёслолын арга хэмжээ Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болно. Ёслолын арга хэмжээнд зохиолч, яруу найрагч Д.Урианхай, төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, орчуулагч О.Жаргалсайхан, зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, МУ-ЫН ШУ-ны гавьяат зүтгэлтэн Д.Төмөртогоо зэрэг утга зохиолын салбарынхан цугларна. Холбоо барих дугаар : 94984565
13.00
- Транспэрэнси Интэрнэшнл Монгол байгуулагын зүгээс Нээлттэй нийгэм хүрээлэн дээр Авлигын Индекс 2018 зарлана. Энэхүү индексийг дэлхий даяараа нэгэн зэрэг зарлах юм байна.
14.00
- “Монголын Анагаахын Мэргэд” сангаас зохион байгуулж буй нохой жилийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа ЭМЯ-ын А зааланд болно. Холбоо барих утас: 80016984
- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагад ажиллана.