Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Дорждагва: “Smoke tower” байгууламж утааг 80 хувиар бууруулна

2019-1-29
0
ЖИРГЭХ

Монгол инженерүүд утаа сорогч төхөөрөмж буюу “Smoke tower” байгууламж байгуулах замаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг эцэслэн шийдэхээр зорьж буйг манай сайт өмнө нь мэдээллэсэн. Тэгвэл энэ удаагийнхаа “Шинэ технологи” булангаараа дээрх төслийг санаачлагч “Экологбус” үйлдвэрийн инженер Д.Дорждагватай “Smoke tower” байгуулламжийн талаар ярилцсанаа толилуулъя.

 

-Утаа сорох байгууламжийн талаар мэдээлэл гарахад иргэд маш ихээр сонирхсон. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Энэ байгууламж нь ойролцоогоор 80-100 орчим метрийн өндөртэй, 20 метр радиустай, эргэн тойрондоо 20 орчим сэнс байрлуулаад даралтын зөрүүгээр, сэнсний хүчээр гэр хорооллын утааг сорж дээш нь гаргах юм.Төхөөрөмж зөвхөн өвлийн нөхцөлд ажиллаад зун нь ажиллахгүй гэх зүйл байхгүй. Зуны улиралд дээд талаасаа сэрүүн хүйтэн агаар сорж, байгууламжийн доод хэсгийн усан бассейн руу үлээлгэж, сэрүүн чийгтэй агаар гаргах юм. Ингэснээр Улаанбаатар хотын зөвхөн утаа гэлтгүй тоосжилт багасах сайн талтай.

-Нэг байгууламж 80 метрийн өндөртэй 20 метр  радиустай гэлээ. Хэдэн км газрын утааг сорох боломжтой бэ?

-Арван км радиус тойрогт байгаа утааг сорох боломжтой.

-Энэ төслийг анх хэн санаачилсан бэ?

- Ерөнхий санааг нь би өөрөө гаргасан. Баяжуулах тал дээр нэлээн хэдэн салбарын инженерүүд тусалж, дэмжсэн.

-Төсөл дээр хэдэн инженер ажиллаж байна?

-10 орчим инженер хамтарч ажиллаж байна. Миний гаргасан санааг баяжуулаад өвөлдөө ажиллах биш, байгууламжийн үйл ажиллагааг эсрэг тийш нь ажиллуулж зундаа сэрүүн чийгтэй агаараар хангаж байя гэдэг санааг хамтран гаргасан. Ерөнхий санаа гурван жилийн өмнө гарсан. Нийгэмд хүргэж чадалгүй явсаар байгаад өнөөдрийг хүргэлээ.

-Төслөө анх ямар хүнд хандсан бэ. Төслийг тань дэмжсэн хүн бий юү?

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбатад танилцуулсан. Нийгэмд бол фэйсбүүк, сошиал хэрэглэсээр тодорхой хэмжээнд явуулж үзсэн. Тиймээс нийгэмд чиглэсэн байдлаар дотоодоос тусламж дэмжлэг хайх санаа бий. Цөөнгүй хүнд и-мэйл явуулж, утсаар ярьж үзсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын туслах руу и-мэйл явуулахад “Удахгүй хариу өгнө” гэсэн.

-Санхүүжилт орж ирвэл төслөө шууд эхлүүлэх үү?

-Багахан хэмжээний судалгааны хэсэг дутуу үлдсэн. Сайжруулах хэрэгтэй байна. Санхүүжилт бүрдчихвэл байршуулахад асуудал байхгүй.

-Хэдэн газар байршуулахаар төлөвлөж байна ?

-Хамгийн их утаатай хэсэг буюу Баянбүрдийн тойрог, 32-н тойрог, Баянхошуу, Толгойт, Зурагт гээд энэ цэгүүд дээр байршуулахаар төлөвлөсөн.

-Утааг хэдэн хувиар бууруулах тооцоо бий вэ?

- Хотод дотор нийт массаар нь тооцвол 80 орчим хувь буруулан гэж үзэж байгаа.

-Та бүхний санаачилсан “Smoke tower” утаа сорох байгууламж  шиг иймэрхүү байгууламж өөр улс оронд байдаг юм болов уу?

-Төхөөрөмжийг зөвхөн бид сэтгэж, анх санаачилчихсан гэхээс илүүтээ нэлээн олон утаа арилгадаггүй эрчим хүч гаргадаг “Solar tower”,  цөлжилтийг багасгах зориулалттай  Texas хотод барьж байгаа төхөөрөмж, одоо хятадад баригдаж байгаа утаа цэвэршүүлдэг “Tower” гэх мэтчилэн олон төхөөрөмжийн ажиллагааг судалж “утааг сорох” байгууламжийг бодож олсон.

-Нэг байгууламж нь хэдэн төгрөгийн үнэ өртөгөөр баригдах бэ?

-Одоогоор үүнийг нийтэд зарлах боломжгүй. Үнэ ярингуут өлгөж аваад шүүмжлэж эхлэх байх.  

-Эрчим хүч зарцуулалтын хувьд ямар байх бэ?

-Бид ОХУ-д шөнөдөө илүүдэл эрчим хүчээ худалддаг. Тэгвэл эрчих хүчээрээ бүрэн хангах боломжтой.

 

Ч.Энхнамир

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (202.21.100.246)
    Бүтэхгүй юм ярих юмаа тэнэг сда вэ
    2025 оны 02 сарын 07 | Хариулах
  • asdad (49.0.161.66)
    Naadahiig chini hudlaa geed bichchihsen bna http://www.trends.mn/n/8699?fbclid=IwAR29uAVYNCGpDOJ2EVP-ZogkV5SbAZgV-QyDv6Mfo8I4FFnKlVWIo-99uQk
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • иргэн (45.117.35.12)
    наадахыг чинь хятадууд хийгээд ажилуулж байгаа ш дээ.1 ийм байгууламж нь 2сая-с доллароор босдог гэж бичсэн байсан. утаанд олон тэрбумыг үргүй зарцуулж байхаар ийм төхөөрөмж 4-г барихад 14 тэрбум төгрөгөнд л багтах юм биш үү
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • АМАР МӨРӨН (202.9.43.173)
    Нэг нь утаа үйлдвэрлээд, нөгөөх нь түүнийг нь сорж утаа чигээр нь агаар мандалд хаях гэнэ. Энд чанарын ялгаа алга. Дэлхий нийтийн Тогтвортой хөгжлийн зорилт бол дэлхийн дулаарал, озоны цоохойн гол шалтгаан болсон хүлэмжийн хийнүүдийн нэг болох угаарт утааг гаргахгүй байхад л чиглэж байгаа!! Иймээс энэ бодит үр дүнгүй, нөгөө л улсын төсөв шатаасан болхи саналыг дэмжихгүй нь дээр. Утаагүй технологийн ямар шийдэл байна???
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Balairagchid zoriulav (84.75.218.242)
    Hudlaa arga bas l mongo ideh 1sanaa
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.23.88)
    За одоо больёоо бас хэний мөнгө идэх арга вэ цаана нь ямар хүн бна вэ. Ганц гаргалгаа бол орон сууц барих барьдаггүй юм бол өвлийн цагт цахилгааныг ОО болгох хэрэгтэй тэгж байж бид цавэр агаар амьсгална
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • иргэн (202.9.43.124)
    утааг гаргаад соруулах бус гаргахгүй байх арга сэдсэн нь дээргүй юу?
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • инженер (202.9.43.124)
    Энэ бүтэхгүй санаа байх аа. Орчин тойрны агаарыг хөдөлгөөнд оруулж соруулна гэдэг тийм том талбайг хамарч чадахгүй л дээ. 100 м хүрвэл их юм.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Ээж нь (66.181.160.39)
    Хүүдээ амжилт хүсьe миний хүү мундаг шүү
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Бат Эрдэнэ (202.179.27.213)
    Сонирхолтой л төсөл юм. Дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл нийтээрээ дэмжээд хөрөнгөө босгож болох байлгүй дээ
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • 1 (49.0.184.30)
    III Хороололд 2-ыг бариулъя
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Тэсээ (66.181.161.27)
    Бариулмаар юм байна
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • гишүүн (188.226.170.140)
    амжилт хүсье
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.87.255.42)
    chingeltei hailaaast haviar 1 nemeh ni zuitei
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    13 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    56 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 53 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    2 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    3 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 20 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    4 цаг 8 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    5 цаг 36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    6 цаг 8 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    6 цаг 36 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 49 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 51 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    7 цаг 2 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    7 цаг 18 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 53 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    8 цаг 26 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    8 цаг 31 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК