Малын генетик нөөцийн Үндэсний зөвлөлдөх хорооны анхдугаар хуралдаан өчигдөр болж, 2019 онд хэлэлцүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал, энэ онд улсын хэмжээнд импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээ, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний жишиг тоо, төрөл бүрийн үүлдэр омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журам, таван төрлийн малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөө, генетик нөөцийн төлөв байдлыг үнэлэх, тодорхойлох ажлын төлөвлөгөө, аргачлалыг тус тус боловсруулж батлуулан, холбогдох шатанд уламжлах ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.