Өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав дах Соёмбо кино театрын дэргэд салбар номын санг тохижуулжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн захирал Д.Индра болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Д.Нацагдоржийн нэрэмжит нийслэлийн Нийтийн төв номын сангийн харьяа Сонгинохайрхан дүүрэг дэх салбар номын сан нь 1991 онд ашиглалтад орсон ч өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн засвар хийж байгаагүй юм байна. Номыг хадгалах орчин нөхцөл хэвийн бус, уншигчид тав тухгүй орчинд үйлчлүүлдэг байсан тухай номын сангийн ажилтнууд хэлж байлаа. Тиймээс уншигчдад тав тухтай орчинг бий болгохын тулд уг номын санг шинээр тохижуулжээ.