Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сар шинийн дөрвөн буюу ирэх долоо хоногийн баасан гаригийг амралтын өдөр болгохоор боллоо. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 8-ний ажлын өдрийг энэ сарын 2-нд буюу энэ долоо хоногийн бямба гаригт шилжүүлэхээр болсон байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд бүх нийтээр амарна гэсэн заалт бий. Энэ дагуу хоёрдугаар сарын 5, 6, 7-ны өдрүүд нь сар шинийн баярын өдөр тохиож байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)