Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Урантогос: Оюутнууд 2018 оны сургалтын төлбөрийн И-баримтаа ирэх сарын 15-наас өмнө аваарай

2019-1-30
0
ЖИРГЭХ

Их, дээд сургуулиудын оюутнууд  сургалтын төлбөр төлсөн татварын и-баримтаа авч хэвших, татварын буцаан олголтоо цаг тухайд нь авах талаар Монголын оюутны холбооны менежер, Сити их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Б.Урантогостой ярилцлаа.

 

Шинэ он гараад удаагүй байна. Монголын оюутны холбоо сүүлийн үед ямар ажил хийж хэрэгжүүлж байна вэ? Энэ талаар яриагаа эхлэе.

Сайн байна уу. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 заалтад заасны дагуу нийслэлийн хэмжээнд Татварын ерөнхий хууль болон НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор МОХ, нийслэлийн Татварын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Татварын буцаан олголтыг авахын тулд заавал и-баримттай байх тухай хуулинд тусгагдсан байгаа. Харамсалтай нь 2018 оны 9-р сард оюутнууд маань сургалтын төлбөрөө төлөөд и-баримтаа авах ёстой боловч энэ талаар мэдээлэл багатай байсан учраас и-баримтаа аваагүй асуудлууд их байсан. Иймд Нийслэлийн татварын газар, Монголын оюутны холбоо хамтран оюутан залуучууддаа их, дээд сургуульд төлсөн сургалтын төлбөрийн и-баримтаа авч хэвшье гэсэн уриалгыг гаргаж, хуулийг сурталчилах, мэдээ мэдээллэл өгөх ажлуудыг зохион байгуулсан. 

Оюутнууд маань татварын и-баримтаа авах тал дээр хэр идэвхитэй байна вэ?

Одоо 2 дугаар семистер эхлэх гэж байна, сургалтын төлбөрүүд төлөгдөж эхэлнэ. Та төлбөрөө төлсөн л бол и-баримтаа заавал аваарай гэж гэсэн уриалгыг тарааж байна. И-баримтаа авснаар хамгийн түрүүнд танд сар бүрийн сугалаанд оролцох боломж нээгдэх юм. Мөн дээр нь оюутнууд бид бүгд л сургалтын төлбөрөө аав, ээжээсээ авч байгаа жилийн эцэст аав ээжүүд маань сургалтын төлбөрийнхөө 10 хувийг буцааж авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.

Сургалтын төлбөрийн хөнгөлөлийн тайлан хүлээн авах хуулийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр дуусна. Оюутан залуучууддаа уриалж хэлэхэд гэртээ харихаасаа өмнө сургалтын төлбөр төлсөн и-баримтаа заавал аваад хариарай, өмнөх жилийн төлбөрийг ч нөхөн аваарай гэж хэлмээр байна. Одоо 2 дугаар семестерт төлөх төлбөрийн и-баримтаа шууд санхүүгийн албанаасаа заавал нэхэж аваарай сануулъя.

И-баримт олголт дээр их дээд сургуулийн сургалтын алба, санхүүгийн алба хэрхэн хандаж байгаа вэ? оюутан, их дээд сургуулийн хооронд гарах зөрчил ямар байна вэ?

И-баримттай холбоотой ямар нэгэн асуудал их, дээд сургуулиудад үүсэж байгаа бол санал хүсэлтээ Монголын оюутны холбоонд ирүүлэх боломжтой. Сургууль дээр түгээмэл үүсэж байгаа асуудлууд гэвэл намар авах байсан одоо боломжгүй гэх хариу их өгч байна. Мөн и-баримтаа аваагүй оюутнуудыг авсан гэж мэдээлсэн /Монгол улсын их сургууль СИСИ оюутны системд/, чиний баримт байхгүй байна өөр хүүхдийн и-баримт авчих үнийн дүн адилхан гэх мэт асуудлууд их гарч байна.

Их дээд сургуулиудын санхүүгийн болон сургалтын албанаас илүүтэйгээр оюутан залуучуудын хувьд мэдээ мэдээлэл бага байна. Үүнээс үүдэн сургалтын төлбөрийн и-баримтаас НӨАТ-ын 2 хувь орж ирэхгүй юм чинь аваад хэрэггүй гэсэн ойлголт их байна. Сургалтын төлбөрийн и-баримт нь 2 хувийн буцаан олголт орохгүй ч гэсэн сугалааны тохиролд оролцох мөн жилийн эцэст татварын буцаан олголтоор төлбөрийн 10 хувийг буцаан авах боломжтой.

И-баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуульд ямар арга хэмжээ авах вэ?

Нийслэлийн татварын газар бүх их, дээд сургуулиудын захиргаанд холбогдох хуулийн талаарх мэдээллийг албан бичгээр  өгсөн, Монголын оюутны холбооноос нийт салбар холбоо, зөвлөлүүдэд  мэдээлэл хүргэсэн байгаа. Мөн Татварын ерөнхий газраас нийт их, дээд сургуулийн санхүүгийн албаныханд сургалт явуулсан. Энэ мэтчилэн нөлөөллийн ажлууд явагдаж байгаа болохоор одоо оюутан залуучууддаа и-баримтын талаарх мэдээллийг сошиал фэйсбүүкээр мэдээлэл хүргэж, түгээх хэрэгтэй байна.

И-баримтаа өгөхгүй байгаа их дээд сургуулийн талаарх мээдээллийг Монголын оюутны холбооны 70111143 утсаар холбогдох, монголын оюутны холбооны фэйсбүүк хаяг руу өргөдөл гомдолоо өгч болно, Монголын оюутны холбооны төв байран дээр ирж санал хүсэлт, өргөдөл гомдолоо өгөх боломжтой. Эцэст нь хэлэхэд и-баримтаа идэвхитэй аваарай. И-баримтаа авч хэвшицгээе гэж урилмаар байна.

Тус санамж бичгийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй ярина уу.

Санамж бичгийн хүрээнд 2019 онд  оюутанууд зөвхөн сургалтын төлбөр төлөөд и-баримт авдаг биш дотуур байрны төлбөр, цайны газар, сургалтын төв, жолооны курст сурахдаа гэх мэт бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагаас үйлчилгээ авах бүртээ төлбөрийн и-баримтаа авч байх тал дээр илүү анхаарч ажиллахаар хамтын ажиллагааны төлөвлөгөөг Нийслэлийн татварын газартай хамтран гаргаж ажиллахаар болоод байна.

Хамтын ажиллагааны төлөвлөгөө батлагдаж амжаагүй байгаа ч 2018-2019 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал эхлэнгүүт дараах 3 ажлыг хамтарч хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

1.Татварын буцаан олголт и-баримтаа хамгийн бага өгсөн их, дээд сургуулиудын жагсаалтыг гаргаж тухайн сургуулийн оюутнуудад мэдээлэл өгөх үүднээс сургалт зохион байгуулна.

2.“Манлайлал оролцоо хөгжил” сэдвээр 1000 лекц зохион байгуулна. Тухайн лекцийн үеэр татварын тухай мэдлэг мэдээл олгоно, зөвхөн 1000 оюутанд сургалт явуулаад өнгөрөх биш фэйсбүүк, сошиал дээр мэдээлэл хүргэж ажилана;

3. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудын оюутны холбоо, зөвлөлийн дарга нарын дунд “И-БАРИМТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

Ярилцсанд баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • золзаяа (139.5.218.125)
    ямар баримт бүрдүүлэх вэ?
    2019 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    13 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    56 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 53 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    2 цаг 37 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    3 цаг 17 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 20 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    4 цаг 7 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    5 цаг 36 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    6 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    6 цаг 36 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 45 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 48 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 51 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    7 цаг 2 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    7 цаг 18 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 52 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    8 цаг 26 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    8 цаг 30 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК