Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ долоо хоногийн бямба гаригийн өдрийг ажлын өдөр болгох шийдвэр гаргасан. Гэхдээ тус өдөр тэгш, сондгойгийн дугаарын хязгаарлалт хэвээр мөрдөгдөх юм байна.
Учир нь Нийслэлийн засаг даргын тушаалаар энэ сарын 26, 27 болон ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд тэгш, сондгойгийн дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэж захирамж гаргасан нь хэвээр мөрдөгдөнө гэдгийг Тээврийн цагдаагийн газраас хэлж байна.
Харин ирэх долоо хоногийн баасан гараг буюу хоёрдугаар сарын 8-ны өдөр дугаарын хязгаарлалт мөрдөгдөхгүй аж.
Б.Лхам