Эрүүл мэндийн сайдын А/519 дүгээр тушаалаар халдварт бус өвчнөөс, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалт чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гадаадын өндөр хөгжилтэй оронд төгсөлтийн дараах сургалтанд суралцуулахаар болжээ.
Энэ хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас харьяа эрүүл мэндийн байгууллагын эх барих эмэгтэйчүүд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, гэмтэл мэс заслын эмч, дүрс оношилгооны 10 эмчийг БНСУ-ын Вонгуан их сургуулийн эмнэлэгт нарийн мэргэжлээр суралцуулж байгаа юм байна.
Эмч нарыг нарийн мэргэжлээр мэргэшүүлснээр орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага болон олон улсын түвшинд хүрсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өөрсдийн ажиллаж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлх зэргээр эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд чухал холбогдолтой талаар мэргэжилтнүүд үзэж байна.