Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тендер захиалагч байгууллагуудын уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэ үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаас уулзалтад оролцсон байгууллагуудын дарга, холбогдох мэргэжилтэн нарт тендерийн баримт бичиг боловсруулахдаа тендерт оролцох аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх боломжийг хязгаарлахгүй байхаар хуульд нийцүүлэн худалдан авах үйл ажиллагаа явуулах талаар захиалагч байгууллагуудад анхаарч ажиллах зөвлөмж өгч, зөрчлийг давтаж гаргахгүй байхыг санууллаа.
Учир нь сүүлийн үед тендер шалгаруулалттай холбогдуулан тендерт оролцогчдоос гомдол их хүргүүлж байгаа аж. Энэ нь тухайн тендер шалгаруулалт цаг хугацаандаа явагдахгүй хойшлох, захиалагчийн төлөвлөсөн ажлууд хойшлох шалтгаан болж байна гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас онцлон тэмдэглэсэн юм.
Ч.Энхнамир
Сэтгэгдэл (1)