Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 126 жилийн ой тохиож байна. Тэртээ 1921 оны хувьсгалыг удирдан Монгол Улс тусгаар тогтнох, сэргэн мандах болон ардын нам засгийг байгуулагчдын нэг юм.
Тэрбээр 1912-1917 онд Цэргийн бага даргын сургуульд пулемет бууны сумангийн салааны дарга, жагсаалын дарга, 1919 онд Хууль шастир хэвлэх газарт үсэг өрөгч, 1921 оны хоёрдугаар сарын 9-өөс Бүгд ерөнхийлэн захирах жанжин, 1921 оны гуравдугаар сарын 15-аас Монгол Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин, 1921оны гуравдугаар сарын 24-өөс Цэргийн хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны дарга ба Бүх цэргийн жанжин, 1921 оны гуравдугаар сарын 28-аас МАН-ын бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжин, 1921 оны долдугаар сараас Монгол ардын бүх цэргийг ерөнхийлөн захирах жанжин, 1921 оны долдугаар сарын 10-аас 1923 оны хоёрдугаар сарын 23-аас Бүх цэргийн жанжин, Бүх цэргийн Зөвлөлийн гишүүн, 1921 оны долдугаар сарын 10-аас 1922 оны арванхоёрдугаар сарын 20-аас Цэргийн яамны сайдаар тус тус томилогдон ажиллаж байжээ.
Б.Лхам