Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байлдагч амиа алдаж, авлигын хэрэгт холбогдсон албан тушаалтнууд суллагдсан долоо хоног

2019-2-03
0
ЖИРГЭХ

Өнгөрч буй хоёр долоо хоногт зэвсэгт хүчинд алба хааж байсан байлдагч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарснаас гадна олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан авлига албан тушаалтанд холбогдсон төрийн албан тушаалтнууд батлан даалтад гарснаас гадна Монголын өмгөөлөгчдийн холбооныхон 300 сая төгрөгийн өрөө төлөлгүй 12 жил луу унжсан зэрэг олон үйл явдлаар дүүрэн байсан юм. Ингээд онц ноцтой хэргүүдийн талаарх тоймлон хүргэж байна.

 

Уулзалтын үеэр 83 настай буурай нас нөгчив УИХ-ын гишүүн, "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар Баянгол дүүргийн өндөр настангуудыг хүлээн авах үеэр өндөр настан амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Их хуралд сонгогдсон тойргийн настангуудад гарын бэлэг гардуулахаар Ж.Ганбаатар Улаанбаатар паласын их танхимд уулзалт зохион байгуулсан юм. Энэ үеэр хоёр кг будаа, чихэр бүхий бэлгийг авах гэсэн олны хөлд 83 настай буурай ийн амиа алдав.

• Өмгөөлөгчдийн холбоо 300 сая төгрөгийн өрөө төлөхөөс 12 жил бултжээ

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь өөрийн твитер хаягтаа “Өмгөөлөгчдийн нэрээр их хэмжээний өр тавьчихсан цөөн хэдэн хүн дөрвөн жилийн өмнөөс Хуульчдын холбоог татан буулгаж, өөрсдийн хуучин байгууллагаа байгуулах замаар хуульчдын татвараар өрөө дарахаар санаархаж байна. Хулгай, хуйвалдаанаас өөр бодлогогүй энэ өдрүүдэд гүйцэлдүүлэх шинжтэй” гэж бичсэн юм. Тэгвэл сайд асангийн хэлсэнчлэн Өмгөөлөгчдийн холбоо “Монгол даатгал” компаниас 12 жилийн өмнө худалдаж авахаар тохиролцож гэрээ байгуулсан 308 ам метр үл хөдлөх хөрөнгөнийхөө төлбөрийг өнөөг хүртэл төлөөгүй байна. Монгол шуудан компаниас гэрээгээ биелүүлэхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн.

С.Баярцогтыг суллав

Оюутолгойн гэрээг хийхдээ Айвенхоу майнзын хувьцаа эзэмшигч байсан нь тогтоогдсон С.Баярцогтыг Сүхбаатар дүүргийн Анхан шатны шүүхээс суллах шийдвэрийг юм. Тодруулбал, энэ сарын эхээр С.Баярцогтыг АТГ-ын мөрдөн байцаалтын явцад нэг сая ам.долларын хадгаламжтай оффшор данс, Оюутолгойн асуудлаар шинэ үйлдлүүд илэрсэнтэй холбогдуулан баривчлан хорьсон юм. С.Баярцогтыг Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Үүнээс өмнө өнгөрсөн 2018 оны гуравдугаар сард баривчлан 74 хоног хорьсон боловч шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байдаг. Ингээд гадуур шалгаж байгаад энэ сарын эхээр дахин цагдан хорьсон юм. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Э.Идэрцог “Энэ хэрэгтэй холбоотой шинэ нөхцөл байдал тогтоогдсон учраас цагдан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэрээ байгуулахаас өмнө Оюутолгойн хувьцаа эзэмшиж байгаад гэрээ байгуулсны дараа хувьцаагаа худалдаж их хэмжээний ашиг олсон зэрэг байдал давуу байдал тогтоогдож байгаа учраас шалгаж байна” гэсэн ч түүнийг ийн сулалсан юм.

Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг хаалаа

Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч" апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн, ЦЕГ-ын Мөрдөн хх алба, НЦГ-ын Мөрдөн шалгах газраас хяналт тавьж ажилласан. Хэрэгт холбоотой сэжиг, таамаг бүрийг нарийвчлан шалгахад талийгаачийн амь биед халдсан, амиа хорлоход нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллага хэргийг хаах саналаа хяналтын прокурорт шилжүүлж, хэргийг эцэслэн тогтоож хаах саналыг шүүхэд хүргүүлсэн. Тиймээс хэргийг хаах саналыг прокурорын газраас талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулсан байна. Гэвч талийгаачийн ах Г.Чимэдхүү нь гадаад улсад хэргийн зарим нотлох баримтуудыг шинжлүүлэхээр хүсэлт гаргаад байгаа юм.

Хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан нийслэлийн харъяа байгууллагын 10 даргатай хариуцлага тооцлоо

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор ХОМ-ээ өгөх хуультай. Гэвч өнгөрсөн жил зарим албан тушаалтнууд хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан гэх шалтгаанаар ажлаасаа халагдаж, сахилгын арга хэмжээ авахуулсан юм. Тухайлбал, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь 140 сая төгрөгийн хөрөнгөө нуун дарагдуулсан, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарын 10 дарга хөрөнгөө нуун дарагдуулсан учир АТГ-ын саналын дагуу зарим албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх, сахилгын арга хэмжээ авсан байна.

Ш.Алтантуяагийн амиа алдсан хэргийг шүүж байна

Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяагийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал энэ оны нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн. Шүүх хуралд хохирогчийг төлөөлж, Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Хүний эрхийн үндэсний комисс, талийгаачийн хүүхдүүд ба үеэлүүд, түүний эцэг эх оролцож байна. Тэдгээр хүмүүс уг хэргийн талаар өөрсдийн мэдэх ноцтой баримт, мэдээллүүдийг өгөөд байгаа ба зарим гэрч нар сэтгэлзүйн асуудалд орсон тул шүүх хурлын зарим товыг хойшлуулж байна.

Хоригдол тээвэрлэж явсан машин осолдож, иргэн нас барав

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймгийн Булган суманд байрлах хорих 439 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байсан хоригдлууд гэмтэж, нэг нь нас барсан хэрэг гарсан.

Тодруулбал, энэ сарын 26-ны өдрийн 11:00 цагийн орчимд ШШГЕГ-ын харьяа 439-р хаалттай хорих ангийн хоригдлууд мод бэлтгэлийн ажилд явах үеэр автомашин нь осолдож, нэг хүн нас барж, дөрвөн хүн гэмтсэн байна. Эх орноо хамгаалахаар мордсон хүүг эцсийн замд нь үдлээ Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг А амиа алдсан хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас талийгаачийг нас бараад ганцхан хонож байхад гадны нөлөөгүй гэж мэдээлсэн нь хууль бус үйлдэл гэсэн юм. Хэргийн талаар, Зэвсэгт хүчний жанжин штабын зүгээс тус ангид, цэргийн дүрэм зөрчигдсөний улмаас цэргүүдийн хооронд маргаан үүссэн. Гэвч ангийн удирдлагууд сахилгын шийтгэлийг зүй бусаар ноогдуулж, улмаар цэргийн алба хаагчийн бие муудсан. Гэвч цэргийн үхэлд уг сахилгын шийтгэл хамаатай эсэхийг хуулийн байгууллага тогтооно гэх тайлбарыг өгсөн байдаг. Харин уг хэргийг шалгаж буй цагдаагийн байгууллагаас, шалгалтын явцад цэргүүд нэгнээ зодсон гэх нөхцөл байдал тогтоогдсон боловч энэхүү гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байна хэмээсэн юм.

Г.Нацаг

0
ЖИРГЭХ
Санал болгох
“UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой
    13 мин
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    57 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 54 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    2 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    3 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    3 цаг 20 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    4 цаг 8 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    5 цаг 37 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    6 цаг 8 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    6 цаг 37 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 46 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 49 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 52 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    7 цаг 3 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    7 цаг 19 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 53 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    8 цаг 10 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    8 цаг 27 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    8 цаг 31 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК