Өвөрхангай аймгийн Хархорин сумын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ сарын 7-ны өдрийн 19.00 цагийн орчимд хоёр иргэний амь насыг аварсан байна. Тодруулбал, дээрх иргэд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ осгох эрсдэл үүссэн бөгөөд энэ үеэр эргүүл хийж явсан алба хаагчид таарч, гэрт нь эсэн мэнд хүргэж өгчээ.