Ирэх бямба гаригаас ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Өнөөдөр баруун болон төв, зүүн, говийн аймгийн зарим нутгаар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Бусад хугацаанд цас орохгүй. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.
Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. 16-наас хүйтний эрч суларна. Увс нуур, Идэр, Тэс, Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 27-32 градус, их нууруудын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байх аж.
Хүйтний эрч 15-наас сулрана. Улаанбаатар хотод энэ долоо хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч өдөртөө 8-9, шөнөдөө 19-20 градус хүйтэн байх ажээ.
Б.Жаргал