Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл хэвлэл хэрэгслээр гарсан. Тэгвэл “МИАТ”-иас дараах мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн. Тиймээс БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд “МИАТ” компанийн зүгээс хүлцэл өчиж байна. Нөхцөл байдлын талаар бид тухай бүрт нь мэдээллэх болно” гэжээ.
Энэ талаар бид нэхэн сурвалжлах болно.
Сэтгэгдэл (1)