Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сургалт, семинарыг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалт, семинараар Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох” аргачлалыг оролцогчдод танилцуулахын зэрэгцээ төсвийн хөрөнгө оруулалтын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, туршлагыг хэлэлцэж, үр ашгийг сайжруулах арга зам болон төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар санал солилцож харилцан туршлага судалсан аж.
Мөн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. Уг сургалт, семинарт яам, агентлаг, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт хариуцсан 170 гаруй албан хаагчид хамрагдсан байна.
Б.Лхам