Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу иргэн зургаан настай хүү энэ сарын 13-нд осолдсон билээ.
Онцгой байдлын албанд ирсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, хоёр автомашин, тус сумын Засаг даргын Тамгын газрын 58 ажилтан, зургаан автомашин, ар гэрийн найман хүн нэгдэж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Эрлийн ажлыг өчигдрөөс дахин эхлүүлсэн бөгөөд ард иргэдэд голын уснаас хол байх тэр дундаа мөс цөмрөх аюултайг байгаа тул гол, мөрний дээгүүр тээвэр хийхгүй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.