Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нэг дүгээр хэсгийн “Задгай”-д иргэн Э-ын байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний өдөр онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн долоон гал сөнөөгч ажилласан байна. Ослын газарт 40 минут ажилласан бөгөөд галаас иргэн Э-гийн долоон настай хүүгийн амийг аварчээ.