Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 “Монкорд” дампуурч, гишүүдийнх нь 12 тэрбум салхинд хийсэх бололтой    

2019-2-26
0
ЖИРГЭХ

2000 оны үест хадгаламж зээлийн хоршоод шил шилээ даран дампуурч, олон мянган иргэн эд хөрөнгөөрөө хохирч үлдсэн. Хохирогчдоос цөөнгүй нь амиа хорлож, гэр бүл салж, сарнисан гээд харамсалтай хэргүүд араас нь даган урган гарсан байдаг. Иргэд олноор ийн хохирч үлдсэний гол буруутан нь иргэдийн санхүүгийн боловсрол сул байгаатай холбоотой гэж төр үзсэн бол, иргэд төрийн зохион байгуулалтгүйгээс болж ийм зүйл болсон гэж өөр хоорондоо чулуу шидэлцсэн юм. Цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр аль алиных нь зохион байгуулалт сайжирсан боловч ойрын үеэс дахин нэг хадгаламж зээлийн хоршоо дампуурах буйг бор шувуу шивнэв. Энэ нь 1996 оноос үйл ажиллагаа явуулж байгаа Монкорд хадгаламж зээлийн хоршоо. Тус хоршооны гишүүдийн хэлснээр 2018 оноос хойш хоршооны үйл ажиллагаа доголдож эхэлсэн бөгөөд улмаар санхүүгийн тайлангаа ил болгохоос татгалзах болсон байна. Анх байгуулагдсан цагаасаа гишүүдийн тоо 8000-д хүрсэн гэх боловч сүүлийн мэдээгээр 3000 орчим гишүүнтэй юм байна. Хэрвээ эх сурвалжаас авсан мэдээлэл үнэх бол Монкордын 3000 гишүүн хадгалуулсан 12 тэрбум төгрөг салхинд хийсэх нь.  

 

Дэлхийн 117 оронд 89 мянга гаруй хадгаламж зээлийн хоршоо 260 сая гаруй гишүүнтэйгээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэж Олон улсын хадгаламж зээлийн хоршоодын холбооны хуудсанд мэдээлжээ. Америк, Канад Орос, Англи, Австрали, Шинэ Зеланд болон Ази, Латин Америк, Арабын олон оронд  хадгаламж зээлийн хоршоод ажиллаж, иргэдийнхээ санхүүгийн хэрэгцээнд үйлчилж тэр хирээрээ улсынхаа эдийн засаг, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад дэм болдог хэмээн үнэлэгддэг юм байна.

Монголд аливаа зүйл буруу замаар ордгоос тэр үү, эсвэл бид аливааг үргэлж муу талаас нь дүгнээд сурчихсаных уу мэдэхгүй. Ямартай ч Хадгаламж зээлийн хоршоо гэхээр л хэдэн шуналтай хүний мөнгө иддэг газар гэсэн ойлголттой байдаг. Уг нь зөв голдирлоороо явбал иргэд итгэлээрээ нэгдэн бие биедээ дэм болох энгийн л нэгэн зорилготой аж.

Тэгвэл “Монкорд” хадгаламж зээлийн хоршооны хувьд анх ингэж л үүссэн түүхтэй аж. Тэртээ 1996 онд Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн дэргэдэх эдийн засгийн клубын 15 эмэгтэй итгэл сэтгэл, мэдлэг хүчээ нэгтгэн бизнес эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах үйлст хувь нэмрээ оруулахаар  Монголын анхны хадгаламж зээлийн хоршоо болох “Монкорд”-ыг байгуулжээ. Улмаар итгэл даах ах дүү, найз нөхдөө элсүүлэх замаар гишүүдийн тоогоо өсгөж, хөрөнгө зээлийн хэмжээ нь ч тэр хирээр нэмэгдэн жижиг бизнес эрхлэгч болон санхүүгийн хэрэгцээ гарсан бусад гишүүддээ тус нэмэр болсоор ирсэн байдаг.

Олон улсын хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааны зарчмуудаас суралцаж, Азийн хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Канадын хоршоодын холбоотой хамтран ажиллаж, сургалтанд хамрагдах, урьж ажиллуулж байснаас гадна бүтээгдэхүүнийг нь хоршоондоо нэвтрүүлэн их л өрнүүн үр бүтээлтэй ажиллан 15 жилийнхээ ойг 2011 онд тэмдэглэж байжээ.

Гишүүддээ сургалт явуулах, тэднийг хуримтлалтай болоход нь анхаарахын зэрэгцээ “Бяцхан зөгий”-гөөр дамжуулан үр хүүхэд, ач гуч нарынхаа ирээдүйн боловсролд хөрөнгө оруулах, хүүхдийг багаас нь хуримтлалтай байх дадалд сурахад нь тусалсаар иржээ. Тэдгээр бяцхан зөгийнүүд нь ирээдүйд Монкордын гишүүд болох замаар итгэлцэл дээр тогтсон сайхан хамт олон энэ жилүүдэд бий болсон байх юм.

Олон хадгаламж зээлийн хоршоо дампуурч байсан санхүүгийн бэрхшээлтэй үеийг ч Монкорд ажрахгүй давсан нь олны итгэлийг улам далласан байх. “Монкорд” нэр нь бараг л брэнд болох шахсан уу, түүнд итгэсэн олон хүн гишүүнд элсэн, хуримтлалаа банканд бус энд хадгалуулж, зээлээ банкнаас бус эндээс авах болжээ. Мөнгөө хуримтлуулж буй хэсэг нь ч хэрэгцээ гарсан нэгэндээ тусалж байна гэсэн өөдрөг хандлагатай явжээ.  

Гэтэл 2016 оноос хоршооны үйл ажиллагааны доголдол ил гарч гишүүддээ мөнгийг нь өгч чадахгүйд хүрчээ. Гэсэн ч гишүүд нь захиралдаа итгэл хүлээлгэсээр 2018 оны намар аргагүйн эрхээр цагдаа болон Санхүүгийн зохицуулах хороонд хандсан байна.

Санхүүгийн зохицуулах хорооны даалгавраар бүх гишүүдийн ээлжит бус хурал зарлаж, хорооны тайлан зөвөлгөөг сонсох гэсэн боловч удирдлагууд нь ирсэнгүй. Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг Санхүүгийн зохицуулах хорооноос сунгаагүй байхад орж ирсэн мөнгийг дур мэдэн тарааж тайланг нуун дарагдуулсаар байгаа аж.

Түүнчлэн Монкордын нэр дээрх олон үл хөдлөх хөрөнгө, гишүүд хөгжлийн төв бүгд салхинд хийссэн сурагтай. Сүүлийн жилүүдэд хоршоо санхүүгийн зөв удирдлага, бодлогогүй явж ирснээс гадна сүүлдээ хоршооны үндсэн зарчмаас гажуудан мөнгө хүүлэх санхүүгийн пирамид чиглэл рүү орчихсон гэж гишүүд нь дүгнэж байна лээ.

Нөгөөтэйгүүр хэт өндөр хүү амлаж, мөнгө татах ажлыг эрээ цээргүй хийсэн гэх. Уг нь бол Монкорд  олон жил тогтвортой, зах зээлийн дундаж хүүгээр гишүүддээ үйлчилж байсан нь түүний амжилтын нэг үндэс байсан юмсанж. Гэтэл дээр хэлсэнчлэн өндөр хүү амлаж, мөнгө татах ажлыг зохион байгуулалтгүй хийсэн, давхар данс хөтлөхөөс өгсүүлээд санхүүгийн ноцтой зөрчлүүд олон гаргажээ.

Хоршооны бүх компьютерыг цагдаагийн байгууллагын алба хаагчид аваад явсан нь одоо хаана ямар хамгаалалтанд байгаа, хэн нэвтэрч юу хийж байгаа, санхүүгийн мэдээллийн бүрэн бүтэн байдал нь алдагдсан эсэхээс өгсүүлээд олон асуудал сэтгэл түгшүүлж байгааг тус хоршооны гишүүд хэлсэн юм.

2018 оны зургадугаар сарын шалгалтаасаа хойш Санхүүгийн зохицуулах хороо шуурхай арга хэмжээ авалгүй удаасаар гишүүдийн удаа дараагийн гомдлын дүнд дөнгөж өнгөрөгч арваннэгдүгээр сард аргагүйн эрхээр шалгалт оруулсан бйана. Гэтэл онулирч 2019 оны хоёрдугаар сар шувтарч байхад тайлангаа одоо болтол гаргаж чадаагүй л байна. Мэргэжлийн аудит оруулж өгөхийг хүссэн боловч таг. Гэтэл гишүүд нь Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтын тайлангүйгээр ямар ч мэдээлэлгүй тул найдлага тээн хүлээсээр.

Канадын хоршоодын холбооноос сэргээн босгоход туслах мэргэжилтэн урьж ирүүлсэн боловч хорооны тайланг хүлээгээд, удирдлагатай уулзах гээд чадалгүй байсаар буцав.

Үнэн зөв тайлангүй, мэдээлэлгүй Монкордын гишүүд асуултаас өөр юу ч үгүй хоцрох бололтой. Үйл ажиллагаагүй найман сар орчим болсны эцэст Санхүүгийн зохицуулах хорооноос хурлаа хий, өөрсдөө шийд гэхээс өөр хариу өгч чадахгүй байна. Санхүүгийн зохицуулах хороон ирж тайлангаа танилцуулж, шийдвэр зөвөлгөөгөө өгөхгүй бол гишүүд нь хэнд итгэж, ямар алхам хийхээ мэдэхгүй байсаар байгаа аж. Ингэж тодорхойгүй байдалд байсаар нэг мэдэх нь ээ нэг жил болгоод татан буулгах төлөвлөгөө яваад эхэлжээ. Баттай эх сурвалжийн өгүүлснээр Монкордод гишүүдийнх нь хадгалуулсан мөнгө 10 тэрбум орчим гэх. Хэрвээ Монкорд татан буугдвал гишүүдийн хохирлыг хэн төлөх вэ. Эсвэл төрийн бас нэг алдаатай шийдвэр гээд нүдээ аниад өнгөрөх үү.

Г.Алимаа

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Даваадолгор (150.129.142.61)
    Энд яригдаж байгаа мөнгөн дүн 12 биш 24 тэрбум шахуу удирдлагууд нь гишүүдиыйнхээ мөнгийг нь угаасан гээд хоршооны хариуцлагатай хүн нь олны нүдэн дээр ярьсан гэж байна лээ.
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • BAIGAL MON-KORDiin santehnikch baisan emgen shuu (59.153.113.200)
    nurah shasan baishin baridag gazar baisan ali ert dampuuraagui yum uu TER OODOO BAIGAL geed odoo oron suuznii kompani baigulaad orshin suugchiaas iluu mongo avaad odoo bas shlgagdaj baigaa shuu TER HUREE HOTHON iihon bolgoomjtoi baigaaraa oron suuznii mongo tololtondoo sain anhaaral taviaraa zairal geed ooriigoo zarlasan BAIGAL chin MON-KORD iin emgen shuu
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Irgen (202.179.25.209)
    Moncord chin uul ni ih l mundag nertei horshoo baisan daa, hairan yum! Udirdlagad ni shunaltai garuud orohooroo alivaa gazar tegeed nurdag shig baigaan. Odoo bankuud ch no toi baigaa daa. Neeree bankand baigaa heden boriigoo avii.
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.42.240)
    их хүү амалж байгаа хадгаламж зээлийн хоршоо байтугай банкууд дампуурах тийшээ явж байгаа нь тэр
    2019 оны 02 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    1 цаг 11 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 13 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    2 цаг 1 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    3 цаг 29 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    4 цаг 1 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    4 цаг 29 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    4 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    4 цаг 42 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    4 цаг 44 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 55 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    5 цаг 11 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 46 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    6 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 19 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 24 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 48 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    23 цаг 13 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК