НИТХ-ын ээлжит бус VII дугаар хуралдаан үргэлжилж байна. Хурлаар нууц санал хураалтын тооллогын комиссыг томилсон бөгөөд Тооллогын комисс хуралдаж хоёр шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, Тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэлийг томилсон бөгөөд нарийн бичгийн даргаар Баярсайханыг томиллоо. Хоёрдугаарт, 45 төлөөлөгчид санал өгөхдөө санал өгөхдөө нэр дэвшигчийн өмнөх тоог дугуйлах, бие даан саналаа өгөх эрхтэй гэлээ.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү "Таван хүнийг сонгохын тулд бүтэн өдөр өнгөрлөө. Хэвлэл мэдээллийнхэн сонгуулийн санал хураалтад ажиглагчаар оруулах саналтай байна" гэв.
Р.Хишиг