Олон улсын эмэгтэйчүүдийн баяр удахгүй болох гэж байгаатай холбогдуулан урлаг, соёлынхон уран бүтээлийн тоглолтондоо ханцуй шамлан орцгоожээ.
Энэ өдөр “Хурд”, “Камертон” хамтлаг, нийтийн дуучид болон хошин урлагийнхан шилдэг бүтээлүүдээрээ үзэгч олноо цэнгүүлэх юм. Ингээд уншигчиддаа тус өдөр болох тоглолтын тасалбаруудын үнээс танилцуулъя. Тодруулбал, Камертон хамтлаг 11 цомгийн хит дуу болох “Хайр” тоглолтоо зөвхөн бүсгүйчүүдэд зориулан дуулах бөгөөд тасалбарын үнэ 300 мянган төгрөг.
Мөн “Увертюра” хамтлагийн тасалбарын үнэ нэг сая төгрөг бөгөөд зөвхөн 50 бүсгүйд зориулан дуулах аж. Харин “Хурд” хамтлаг 30-100 мянган төгрөгөөр тус тус тоглох юм байна.
Б.Лхам