Улаанбаатар хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн мастер төлөвлөгөөний ажлын хүрээнд 200 цэцэрлэгчийн сургалтад хамруулахаар болжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар Захирагчийн ажлын алба, Олон Улсын Улаанбаатар Их сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн Эко Монгол Эрдэнэ төв хамтран ирэх сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд цэцэрлэгчдэд сургалт зохион байгуулж байгаа юм байна.
Сургалтаар хотын гудамж цэцэрлэгт мод, сөөг, цэцэг, зүлэг тарих болон арчлах, ургуулах, мод сөөгөд хийгдэх 20 гаруй төрлийн агротехнологийн ажилбар, тухайлбал мод сөөгийг хэлбэржүүлэх, тайрах, засах арга барилд суралцах аж.