Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн захирал С.Төгсбилэгийг албан тушаалаа уруулан ашигласан гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байгаа.
Түүнийг оронд Сангийн яамны төрийн сангийн газарт ажиллаж байсан Б.Батцэцэгийг томилсон байна.
ХХААХҮ-ын сайд Ч.Улаан “Б.Батцэцэгийн Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, аудитын тогтолцоог бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн, Оюутолгойн баримтын шалгалтын ажлын хэсгийг ахалж ажилласан, Монгол Улсаас Швед улсад суугаа Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад ирсэн хүн байгаа” гэсэн юм.