Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил Ардчилал” ТББ, Конрад Аденаурын сан хамтран "Баялгийн сан" хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлгээр баялгийн зөв засаглалыг хэрхэн бий болгох, олон улсын жишээ зэргийг хэлэлцсэн юм.
Тус хэлэлцүүлгийг нээж Конрад Аденаурын сангийн суурин төлөөлөгч Йоханн Фурманн болон Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар эрдэс баялгийн салбарын бодлого, эрхзүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаарх үг хэлэв.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг "Монголчуудын байгалийн баялаг бол гурван сая хүнийх бус маш цөөхөн хүний эрх мэдлээрээ олж авдаг арга хэрэгсэл болж байгаа нь нууц биш болсон. Тэр арга хэрэгсэл, үе, үеийн Засгийн газрын засах гэж оролдож байгаа тэр алдаа бол лицензийн асуудал. Сүүлдээ баялгийг ашиглах гэдэг нь баялгийг өмчлөх асуудал болж хувирч байгаа" гэв.
Мөн УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Байгалийн баялгийг каш баялаг болгож удирдах хөрөнгийн удирдлага ба нийтийн өмчийн компанийн эрх зүй” сэдвээр илтгэл тавьсан юм. Уг илтгэлдээ, төр нь Баялгийн сангийн зарцуулалтаа хянах гэж байна уу, эсвэл баялгийн нөөцийн удирдлагыг хариуцах гэж байна уу гэдэг нь эргэлзээтэй байгаа тул энэ чиглэлээр хуулийн төсөл санаачилж байгаа” гэв.
Р.Хишиг
Сэтгэгдэл (1)