НИТХ-ын ээлжит XXII хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч 15.00 хүртэл хойшиллоо.
Учир нь нийслэлийн Засаг дарга буюу С.Амарсайхан болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр "Улаанбаатар хотын төв цэвэрлэх" байгууламжийг барих төслийн шав тавих ёслолд оролцож байгаатай холбоотой гэдгийг НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва мэдэгдсэн юм.
Харин НИТХ дахь АН-ын бүлгээс хурлыг ингэж хойшлуулж байгаа нь хууль бус үйлдэл хэмээн тайлбарлаж байна. Юутай ч өнөөдрийн хурлаар хэлэлцэх хамгийн чухал асуудал бол НИТХ-ын даргыг чөлөөлж, шинэ даргыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх ёстой.
Б.Лхам