Цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан шүүгчийн холбогдох хэргийн дагуу ШШГЕГ-аас дотоод хяналт шалгалт хийжээ. Дотоод шалгалтын ажлын хэсгийг ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Ц.Амгаланбаярын тушаал ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгийн дүгнэлтээр тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тодруулбал, дүрс бичлэгийн ажилтан, харуул хамгаалалтын алба хаагчид ажлын байран дээрээ хариуцлагагүй хандаж, сонор сэрэмж алдсан, хяналтаа сулруулсан нь тогтоогдсон байна.
Тиймээс эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, болон ерөнхий жижшүүр зэрэг алба хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Харин уг хэргийг ЦЕГ-аас шалгагдаж байгаа учраас эрүүгийн хэрэгтэй холбоотой мэдээллийг өгөх боломжгүй гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)