Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Эко Алтан Заамар ХХК-ийн уурхайд осол гарсан. Тус уурхайд хөрсний нуранги 17.00 үүссэн бөгөөд нурангид нийт зургаан ажилтан өртсөн байна. Ажилчдаас эхний ээлжинд хоёр ажилтанг 80 метрийн гүнээс аварч тус сумын Хайлааст багийн эмнэлэгт хүргэн яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэнээр биеийн байдал дээрдсэн байна. 19.00 цагийн үед Үндэсний аврах анги, Уул уурхайн аврах албаны нийт 20 аврагчийг хоёр нисдэг тэргээр тус уурхай дээр ажиллахуулахаар аваачжээ. Одоогоор уурхайд тус бүр нэг, нэг экскаватор, бульдозер нурангид дарагдсан байдалтай байна. Нуранги дор үлдсэн ажилчид нь осол болох тус техник дотор ажиллаж байжээ. Ажилчид эсэн мэнд байгаа нь тодорхойгүй бөгөөд аврах ажиллагаа үргэлжлэл байна. Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар тус бүс нутагт өчигдөр шөнө 23:00 цагийн үед 4.6 магнитуудын хүчтэй газар хөдөөнөөс болсон байх магадлалтай гэж үзжээ. Мөн тус уурхайн зэргэлдээх хоёр ч уурхайд ийм нуранги үүссэн бөгөөд азаар хүн, амьтан өртөөгүй аж.
Сэтгэгдэл (1)