Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гантулга: Удахгүй шүдээрээ шаланз чирнэ

2019-3-01
0
ЖИРГЭХ

Сошиал орчинд шүдээрээ хүнд даацын зүйл чирснээр олны анхаарлыг татаад буй Ц.Гантулгатай ярилцлаа.

 

-Шүдээрээ юм өргөж эхэлсэн нь хэдэн он бэ?

-2015 он. БНХАУ-ын Эрээн хотод ажиллаж байхад Дорноговь аймгийн арслан Баярт-Од 40 литрийн устай савыг шүдээрээ зуугаад гэр тойрсон бичлэгийг миний дотно нөхөр над руу хаяглан явуулдаг юм. Намайг төдий хэрийн ачааг даана гэж итгэл үзүүсэн болохоор үзээд алдахаар шийдэж, өнөөх устай савыг нь шүдээрээ зуугаад хоёр автобус тойрсон нь амжилттай болсон. Энэ нь шүдээрээ юм өргөсөн миний анхны бичлэг байлаа.

-Найз чинь таныг тийм хүнд зүйлийг чирнэ гэж яаж мэдсэн юм бол?

-Би өөрийн жингээс 2-3 дахин хүнд зүйлийг чирсэн бичлэгээ фэйсбүүкт байршуулдаг юм. Тийм болохоор намайг даана гэж бодож л дээ.

-Үүний дараагийн бичлэг нь юу байв?

-Эрээн хотод 1.8 тонн жинтэй автобусыг шүдээрээ 80 орчим метр чирсэн.

-Түүнээс хойш энэ төрлөөр дагнан бэлтгэл сургуулилт хийж байна уу?

-Ажил ихтэй болохоор цаг зав гарвал сонирхолдоо хөтлөгдөөд чирдэг юм. Түүнээс биш гадны тамирчид шиг тогтмол бэлтгэл сургуулилт хийж чаддаггүй. Сүүлд “Таванбогд” компани дээр очиж таван ширхэг “Ланд-200” маркийн автомашин чирсэн.

-Таван машиныг холбож чирсэн гэж үү?

-Тийм ээ. Яг сарын өмнө таван машин эгнүүлэн зогсоож байгаад гурван метр олсоор холбон долоон метр газар шүдээрээ чирсэн дээ. Нэг машиных нь жин нь 2.6 тонн гэхээр нийтдээ 13 тонн юм байна. Бас болоогүй машин бүр 100 литр шатахуунтай байсан.

-Энэ тэгээд спорт уу, эсвэл шоу юу?

-Гадныхан шүдний зуулт, таталтаар Геннисийн номонд бичигдэх гэж өрсөлддөг. Арай спорт болтлоо хөгжөөгүй шиг байгаа юм. Хүмүүс итгэхээсээ итгэхгүй нь олон. Жижиг биетэй байж яаж ийм хүнд зүйл чирч чадах билээ гэж. Ямар сайндаа машин чирэхэд арын суудалд нь хүн суугаад арааг нь түлхсэн гэхчлэн хэл ам гарч билээ.

-Тэгээд юу болов?

-Баримтжуулахаар бичлэг хийсэн. Би өргөлт болгондоо бичлэг хийдэг болсон.

-Тань шиг шүдээрээ өргөдөг хүмүүс Дэлхийн дээд амжилтыг хэдэд хүргэсэн байна?

-Одоо бол 1.8 тонн жинтэй автомашиныг тал газраас чирсэн залуу Геннисийн номонд бичигдсэн байдаг. Мөн Хятадад автобусны төрлөөр 2015 оны долдугаар сарын 7-нд 13.7 тонныг чирсэн нь дээд амжилт гэдэг юм билээ. Би тэр амжилтыг шинэчилэх зорилгоор “Драгон” төв дээр 45 хүний суудалтай хот хоорондын автобусыг хоёр метр газар чирсэн. Бага сага ачаатай байсан болохоор жолооч нь 16 тонн хүрнэ гэнэ билээ. 

-Тэр автобусыг шүдээрээ бус биеээрээ чирвэл яах бол?

-Шүдээрээ чирэхэд бие оролцож байгаа болохоор дийлнэ шүү дээ. Гэхдээ биенээс илүү шүдэнд их ачаалал өгдөг. Үзүүлэх үйлдлээ зөв хийхгүй бол их эрсдэлтэй зүйл.

-Чирэхээсээ өмнө бие халаалт хийнэ биз?

-Би бие халаалт огт хийдэггүй. Хамгийн чухал нь сэтгэл санаа тайван байх хэрэгтэй. Би чирэх зүйлээ олон хоногийн өмнө төлөвлөж, сэтгэл зүйгээ ч урьдаас бэлддэг гэх үү дээ.

-Монголд тань шиг шүдээрээ юм чирдэг хүн хэр олон бэ?

-Ховор доо.

-Та шүдээрээ юм зуугаад газраас татаж үзэв үү?

-Хоёр шуудай цемент (100 кг)-ийг татаж үзсэн. Болж байна билээ.

-Таныг шүдний оо-ны рекдаманд тоглуулах санал ирдэг үү?

-Ирээгүй ээ.

-Дараагийн чирэх зүйл тань сонирхол татаж байна.

-Урь орохоор шаланз чирэх бодолтой байна. Нордбенз нэг л санаанд багтаад байгаа юм. Машин чирэхэд хамгийн гол нь зам нь тэгш байх ёстой. Саяхан төмөр замын депод шууд бичлэгээр 25 тонн тракийг гурван тонн ачаатай нь метр орчим газар чирлээ. 

-Таныг яагаад 53 гэж хочилдог юм бэ?

-Та яаж мэддэг юм.

-Харин хүмүүс тэгж яриад байна?

-Дунд сургуульд сурч байхдаа авсан хоч л доо. Би насанд хүрсэн хоёр хүний өргөх ачааг ганцаараа хийчихдэг байсан. Ачаанд орос машин хамгийн сайн гэдгээр нь намайг 53 машинтай зүйрлэсэн хэрэг.

-Шүдээ даатгуулсан уу?

-Даатгуулж амжаагүй л явна. Шүдээ даатгуулахаас өмнө хийх нэг ажил байна. Геннисийн амжилт юу юунаас илүү чухал байна.

-Юу идэж уухаараа ийм бяртай болдог байна?

-Багадаа аарууланд нугасгүй, их иддэг байж билээ. Орон дотроо юм идлээ гэж эмээдээ их зэмлүүлнэ.

-Танай гэр бүлд тань шиг тэнхээтэй хүн бий юу?

-Манай өвөө “Зил-130”-ийн чиргүүлийг хажуулдсан байхад нь ганцаараа өргөсөн гэдэг. Мөн миний аав фургон машинтай онхолдчихоод ганцаараа өргөж босгосон гэдэг юм. Бас миний төрсөн дүү саяхан шүдээрээ портер машин чирсэн байна лээ.

-Бөхчүүдтэй хүчээ үзье гэж бодож байна уу?

-Аймгийн арслан цолтой бөхчүүдтэй шүдний бяраа үзье гэж бодож байгаа. Шүдээрээ юм өргөхийг харах амархан ч хийх хэцүү.

-Хамгийн хэцүү өргөлт гэвэл?

-Таван “Ланд-200” автомашин чирэх л хэцүү байсан. Чирсэний дараа хүзүү, сээр, цээж, хөл хэсгээр өвдөлт өгсөн. Хэрэв чирч яваад алдвал эрүүгээ мултлах эрсдэлтэй.

-Таны хүч бяранд итгэхгүй хүн гарвал юу гэж хэлэх байна?

-Удахгүй шаланз чирэх болохоор ирж үзэхийг урилмаар байна. Мөн үнэхээр итгэхгүй бол чирүүлэх зүйлээ аваад ир гэж хэлье дээ.

С.Нацагтовуу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (139.5.216.250)
    Ene vagoniig zutguur n yaj chireed baidag geheer hoish n tulhej baigaad hodoldog yum
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Зочин (139.5.216.250)
    Orosd useeree vagon chirsen
    2019 оны 03 сарын 02 | Хариулах
  • Т.уранчимэг (66.181.161.31)
    Шүдээ хамгаалах эрүүл мэндээ сайн бодох хэрэгтэй энэ бол үнэхээр гайхамшиг юм
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Т.уранчимэг (66.181.161.31)
    Энэ үнэхээр авьяас юм хүн болгонд ийм чадал байхгүй энэ хүүхдийг үнэлэх хамгаалтанд авах хэрэгтэй
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • зочин (103.20.152.50)
    баяр хүргье..Малгүйгаа " буруу харуулж" бүү өмс ажил төрөл чинь бүтэхгүй ..
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Анхбаяр (65.49.68.192)
    Хэр баргийн хүний чадах ажил биш аргаггүй сэтгэлзүйн бэлтгэл өндөр харагдаад байгаа. Удахгүй тэр Геннес гээчийг нь эвдээд өг залуу минь !
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
    • Tsognemex Gantulga
      Sain bnu odriin mend Genisiin rekordg ewdsen baigaa odoo xolbood ogox xvn xeregtei baigaa tm shvv setgel zvi mash chuxal
      2019 оны 03 сарын 01
  • Сод-ухаантан (66.181.178.77)
    Гайхалтай!
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Зочин (182.160.32.206)
    хамаг шүд нь мултарч унаад санаа нь амрах хүн байна даа.
    2019 оны 03 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    36 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    38 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    1 цаг 26 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    2 цаг 55 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    3 цаг 26 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    3 цаг 55 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    4 цаг 4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    4 цаг 7 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    4 цаг 10 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 21 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    4 цаг 37 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 11 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    5 цаг 28 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    5 цаг 49 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 13 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    22 цаг 38 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    22 цаг 46 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 2 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    23 цаг 41 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК