Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 4.06 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээлж буйгаар хоёрдугаар сарын 27-ны 22:45 цагт тус нутагт хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй гэнэ.