Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн хүрээнд Даланзадгад суманд төмс хүнсний ногооны механикжсан зоорь барьж байгуулахаар өнөөдөр шав тавьлаа. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс зургадугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм байна.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Баяжих галуут ХХК" нь 200 тонны багтаамжтай, нарийн ногоо хадгалах хөргөлттэй, ногоо ангилан ялгах хэсэгтэй зоорийн барилгыг барьж ашиглалтад өгөх юм.