Заамарын уурхайн нурангид дарагдсан дөрвөн ажилтан олдоогүй байна. Урд шөнөдөө карьерийн ул дахь усыг шавхаж дуусгаж, өнөө өглөөнөөс эрэн хайж байна. Дөрвөн ажилтан амьд байх боломж тун бага гэдгийг ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр хэлсэн. Тэдний ар гэрийнхэн уурхайн кэмпэд ирсэн байна, 19 цагийн үед ар гэрийн төлөөлөл есөн хүн осол болсон нурангийг прокурорын зөвшөөрлөөр орж үзсэн юм. Аврах ажиллагаа явуулахад хүн хүч, техник хэрэгсэл зэрэг дутагдсан зүйлгүй ч үүссэн нөхцөл байдал хүнд болохыг аврагчид хэлж байна.
Азаар тухайн компани техник хэрэгслийн хүчин чадал сайтай байгааг ОБЕГ-ын дэд дарга хэллээ. Өнөөдөр орой хүртэл аврах ажиллагааг явуулаад үр дүнд хүрэхгүй бол Засгийн газарт мэдэгдэх асуудал ч яригдаж байгаа аж.
Б.Жаргал