Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан заамар” компанийн ил уурхайд осол гарч эрэн хайх ажиллагаа хоёр дахь хоногтоо үргэлжилж байна. Ослын газарт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулан 30 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Аврагчид дөрвөн иргэн, хоёр бульдозер (КАТ-374, КАТ-D-8-Т)-ыг татаж гаргах ажил хийгдэж байгаад бөгөөд таван метрийн гүнд найман удаагийн шумбалтаар хийснээр 19:04 цагт нэг иргэний цогцосыг гаргажээ. Нурангийн талбайд хөрсний усны ундарга ихтэй, хананаас ус урсаж байгаа болохоор дахин нуранги болох эрсдэлтэй тул аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа аж.
Сэтгэгдэл (1)