Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улсын онцгой комисс Говь-Алтай аймагт ажиллалаа

2019-3-03
0
ЖИРГЭХ

Улсын онцгой комиссын даргын 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн тушаалаар хаваржилт хүндэрсэн зарим аймагт Шуурхай бүлэг томилогдон ажиллахаар байгаа юм. Шуурхай бүлэг өчигдөр Говь-Алтай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдааныг зарлан хуралдууллаа.

Тус хуралдааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле удирдсан явуулжээ. Хуралдаанаар хаваржилтын нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар холбогдох албан тушаалтан, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж, Шуурхай бүлэг мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, тулгамдсан асуудлыг Засгийн газар, Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэх болохоо илэрхийлэв. Засгийн газрын 2018 оны "Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай" 218 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын А/284 дүгээр захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулан, төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг ханган ажилласан байна.

Уг тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 200 тонн өвс, 100 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 439.5 тонн өвс, 412 тонн тэжээл, нийт 639.5 тонн өвс, 512 тонн тэжээл бэлтгэжээ. Аймгийн онцгой комиссын хуралдааны шийдвэрээр хоёрдугаар сарын 12-наас эхлэн Шарга суман дахь аюулгүйн нөөцийн агуулахад хадгалж буй өвсийг хямдруулж 7000 төгрөгөөр, тэжээлийг худалдан авсан үнээр буюу 13900 төгрөгөөр худалдан борлуулж эхэлжээ. Одоогоор аймгийн аюулгүйн нөөцөд 750 боодол буюу 15 тонн өвс, 3500 уут буюу 87.5 тонн тэжээл байна. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хийцтэй зургаан худгийг Есөнбулаг, Дэлгэр, Халиун, Тонхил, Шарга, Чандмань суманд гаргасан. Мөн малчдын санаачилга, хувийн хөрөнгөөр Алтай, Бигэр, Дарив, Тонхил, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг гэсэн найман суманд нийт 20 энгийн худаг гаргаж, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн Аймгийн онцгой комиссын хурлын шийдвэрээр гамшгийн сангийн хөрөнгөөс 80 тоннын багтаамжтай аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийн агуулахыг шинээр барьж, ашиглалтад оруулаад байгааг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат хэллээ. Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Алтайн өвөр говь, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Халиун, Есөнбулаг суманд цас их орж, цасан шуурга шууран, хоёрдугаар сарын эхний арав хоногт цас үргэлжлэн орж, хүйтний эрч чангарч, цасны зузаан нэмэгдсээр өвөлжилт, хаваржилт хүндрээд байна. Хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгаар 1-7 см зузаан цасан бүрхүүл тогтоод байгаа юм. Цасны зузаан Есөнбулаг суманд 7 см, Төгрөг суманд 6 см, Хөхморьт, Тайшир суманд 5 см, Тонхил, Дарив, Жаргалан, Халиун, Шаргад 4 см, Баян-Уул, Гуулин, Цогт, Цээл суманд 3 см, Тоорой, Бигэр, Дэлгэр, Эрдэнэ суманд 2 см, Бугат суманд 1 см байна. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс боловсруулсан зудын эрсдэлийн зургаас харахад, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны байдлаар аймгийн нийт нутгийн 17,1 хувь нь нэн их эрсдэлтэй, 46 хувь нь их эрсдэлтэй, 31,6 хувь нь дунд эрсдэлтэй, 4 хувь зудын эрсдэл бага байна гэж үнэлжээ. Тус аймгийн 18 сумын 87 багийн 7106 малчин өрхөд 3.5 сая толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 130 мянга, тэмээ 43.7 мянга, үхэр 85.2 мянга, хонь 1 сая, ямаа 2.1 сая толгой байна.

Дотоодын хэрэгцээнд хэрэглэсэн болон зах зээлд борлуулсан малын тоо 998,4 мянган толгойд хүрчээ. Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутагт 46 өрхийн 35.3 мянган толгой мал, хилийн зурваст 81 өрхийн 75 мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 197 өрхийн 105.4 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 14 өрхийн 8.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 136 өрхийн 81.4 мянган толгой мал, нийт 474 өрхийн 306 мянган толгой мал отроор хаваржиж байна. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ оны 2, 3, 4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 хэмээр дулаан, хаврын улиралд нийт нутгаар хуурайшилт өндөр байх төлөвтэй байгаа юм.

Тиймээс Улсын онцгой комиссоос ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Батлан хамгаалахын сайд, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар болон Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт албан даалгавар өгчээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    31 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    1 цаг 10 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    1 цаг 13 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    2 цаг 0 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    3 цаг 29 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    4 цаг 0 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    4 цаг 29 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    4 цаг 38 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    4 цаг 41 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    4 цаг 44 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    4 цаг 55 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    5 цаг 11 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    5 цаг 45 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    6 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    6 цаг 19 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    6 цаг 23 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    22 цаг 47 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    23 цаг 13 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    23 цаг 20 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    23 цаг 36 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК