Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тээврийн цагдаагийн алба нийт 490 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 315 дуудлагыг шалган шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэл хотод 14 хүн бэртсэн байна.
Зам тээврийн гарсан осол, хэргээс дурдвал Баянзүрх дүүргийн нутаг Намъянжүгийн гудамжинд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашины жолооч явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан гэх хэргийг алба хаагчид шуурхай олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна. Түүнчлэн Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 107 зөрчлийг саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Б.Лхам