Томуугийн вирусийн халдварын тархалтаас сэргийлж Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 1-ний өдөр хүртэл хүүхдийн тоглоомын газрын үйл ажиллагааг хааж, олон нийтийн үйлчилгээний газруудыг 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхийг хориглосон билээ. Тэгвэл тэрхүү захирамжийн хугацаа дуусч, хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Мөн захирамжийн хугацааг сунгах шийдвэр гараагүй аж.
Б.Лхам