Жүжигчин Ө.Энхболд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ шагнуулжээ. Түүний сүүлд дүр бүтээсэн Улиастайн 2000 цэргийн бослогын бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт энэ сарын 1-нд болсон юм. Кино нээлтийн үеэр тус киноны Чүлтэмийн дүрд тоглосон жүжигчин Ө.Энхболдыг соёл урлагийн салбарын дээд шагналаар ийн шагнасан байна. Тэрбээр кино урлагт 2002 онд анх хөл тавьсан бөгөөд 20 гаруй дэлгэцийн бүтээлд дүр бүтээжээ.