“Найрамдал” ротари клубын санаачлагаар жирэмсэн болон төрсөн эхчүүд, хүүхэд өсвөр насныханд зориулсан www.mhelp.edu.mn вебсайт шинээр нээгдлээ. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэмжлэгээр бүтэж буй тус вебсайтад жирэмсний үеийн сэтгэлзүйн онцлог, төрсний дараах сэтгэл гутрал, хүүхдийн сэтгэцийн тулгамдсан асуудлуудын тухай мэдээлэл, анхан шатны зөвлөгөө болон шаардлагатай үед хандах 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгийн мэдээллийг багтаажээ. Тус вебсайтыг "Steppe Link LLC"-ийн хамт олон үнэ төлбөргүй гүйцэтгэсэн байна.
Б.Лхам