Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарчээ. Шалгалт зургаадугаар сарын 14-нд Монгол хэл, бичгийн хичээлээр эхэлнэ.
Одоо элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын бүртгэл явагдаж буй. Бүртгэлийн хугацаа ирэх 4 дүгээр сарын 15-ний 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.
Дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу www.eec.mn