Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумаас аялахаар гараад сураггүй болсон БНХАУ-ын хоёр иргэнийг өдийг хүртэл олоогүй байна. Тодруулбал, БНХАУ-ын харьяат иргэн эрэгтэй 25 настай М, 28 настай эмэгтэй Г нар 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр ууланд гурав хоног аялаад ирнэ гэж яваад сураггүй болсон. Тэднийг сураггүй алга болсон тухай дуудлага 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Цагдаагийн газрын 11 алба хаагч үүн дээр хүч нэмэн Хилийн 0275 дугаар ангийн арван алба хаагч, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дөрвөн ажилтан болон орон нутгийн иргэд нийлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Р.Хишиг
Сэтгэгдэл (1)