Испани Улс дахь Монгол Улсын соёлын элчээр томилогдсон Д.Мэндмаад гэрчилгээг өнөөдөр гардуулан өглөө.
Мадрид хотын Хөгжмийн консерваторид төгөлдөр хуурын багшаар ажилладаг Д.Мэндмаа ирэх сард Испани Улсын Мадрид хотноо зургаа дахь удаа өөрийн зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурын тэмцээн “Gran Klavier”-ийн талаар мэдээлэл өгч, цаашид хоёр орны соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулав.