Нурангид дарагдсан уурхайн хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын “Эко Алтан Заамар” уурхайд нуранги үүсч, дөрвөн хүн дарагдсан осол гарсан.
Тус суманд аврах ажиллагаа явуулж буй аврагчид хоёр уурхайчны цогцосыг гаргаж авсан бол үлдсэн хоёр иргэнийг эрэн хайх, ажиллагаа үргэлжилж байгаа юм. Түүнчлэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус уурхайд дахин нуранги үүсч болзошгүй нөхцөл байдалтай үүссэн байна.
Б.Лхам