Oсолдсон гурав дахь иргэний цогцосыг гаргажээ Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Аврагчид 03 дугаар сарын 01-нй өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19.04 цагт нэг иргэний цогцсыг, 03-ны өдрийн 13.32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12.55 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.