Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Хордлогын улмаас нийт 242 иргэнд эмнэл зүйн шинж илэрч, 44 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн учир НМХГ-аас өнгөрсөн сарын 18-21-ны хооронд KFC салбаруудад шинжилгээний хийсэн хариу гарчээ.
МХЕГ-аас “Шинжилгээний хариу гарсан. Дүгнэлт нь эцсийн байдлаар гараагүй учраас одоогоор мэдээлэл өгөх боломжгүй, маргаашнаас тодорхой болно” гэв.
Одоогоор Зайсан дахь салбараас бусад KFC салбарууд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна.
Г.Нацаг