Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран чадварлаг хөтөч, тайлбарлагчдыг бэлтгэх сургалтыг үе шаттай зохион байгууллаа.
Тус сургалтын хоёрдугаар ээлжийн сургалт өчигдөр өндөрлөж, сургалтад хамрагдсан 33 иргэнээс 18 нь олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн гэрчилгээ гардан авлаа. Дараагийн сургалт энэ сарын 11-ний өдөр эхлэх аж.