Дэлхийн сошиолын хаан Марк Зукербергийн үүсгэн байгуулсан фэйсбүүк “жагсаалаас хасагдлаа”. Учир нь фэйсбүүк рүү компитерээс нэвтрэх боломжгүй найман цаг болж байна.
Ингэснээр монголчуудын гар мухардахад хүрэв.
Учир нь “Facebook”-ээс гаргасан "Хамрагдах интернетийн индекс-2018" судалгаагаар Монгол Улс Ази тивд нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт бичигддэг. Энэ хэрээрээ фэйсбүүкээр дамжуулж, мэдээ мэдээлэл түгээх, ажил амьдралаа залгуулах нь ихэссэн юм. Гэтэл тус цахим хуудас өнөөдөр өглөөнөөс хойш гацсан нь монголчуудын амьдралд ямархуу орон зай эзэлж байсныг харууллаа.
Фэйсбүүк хуудас ямар шалтгааны улмаас гацсан нь одоогоор тодорхой болгоогүй байгаа юм. Тус хуудсаас гадна WhatsApp, Instagram хуудсууд руу нэвтрэх боломжгүй болжээ.
Тиймдээ ч сошиалийн акул болох Фэйсбүүк, WhatsApp, Instagram халдлагад өртсөн юм биш биз гэх яриа өрнөөд байна.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (3)