Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сэтгүүлч А.Баярмаа: Цаг хугацаа бүгдийг шүүдэг. Үнэн ялах болно

2019-3-14
0
ЖИРГЭХ

СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар жил гаруйн хугацаанд эрэн сурвалжлах нийтлэл бичиж нийтэлсэн Dorgio.mn-н сэтгүүлч А.Баярмаатай ярилцлаа.

 

-Таныг СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар нийтлэл гаргасныхаа төлөө цагдаа шүүхээр бүтэн жил гаран явсныг мэдэх юм. Энэ талаараа ярина уу?

-Тийм ээ. Би СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн хууль бус үйлдлийн талаар сонсож байсан учраас сэтгүүлчийнхээ хувьд 2017 оны сүүлээс энэ талаар эрэн сурвалжлага хийсэн юм. Ингээд хэд хэдэн ноцтой баримт олж авч түүнийхээ дагуу нийтлэл гаргасан. Нийтлэл гаргах тоолонд СХЗГ-ын хэсэг албан тушаалтнууд намайг цагдаа, шүүхэд өгч дарамтлах ажиллагаа хийж эхэлсэн. Энэ нь намайг мохоох биш харин ч улам хурцалж асуудлын гүн рүү орж судлах эрч хүчийг өгч байсан тул илүү гүнзгий судалж, баримт цуглуулж тэр болгондоо нийтлэлээ гаргаж байлаа.

-Г.Гантөмөр даргын хууль бус ямар үйлдлүүдийн баримт олж байв?

-Тэр бүгдийг одоо тоочвол хугацаа их орох байх. Гол хоёр асуудал нь СХЗГ-ын хэсэг албан хаагч Х, Д, Н нар үнэт цаас тамга тэмдэг хуурамчаар үйлдэж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Г.Гантөмөр дарга нуун дарагдуулсан байж болзошгүй асуудал. Хууль дүрмээрээ бол хууль бус үйлдлийг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулах үүрэгтэй. Гэтэл цагдаад мэдэгдэлгүй тэднийг зүгээр л ажлаас нь халаад өнгөрсөн нь тухайн хүмүүстээ шийтгэл биш шагнал болсон гэж харагдаж байгаа юм. Үүний цаана авилгалын хэрэг ч байхыг ч үгүйсгэхгүй. Гэтэл энэ асуудлыг сэтгүүлч намайг хөндөж тавьсны дараа буюу тэр хүмүүсийг халсанаас хойш хоёр жилийн дараа нуусан хэргээ бусад руу чихэх гэсэн башир арга хэрэглэхийг оролдсон байдаг. Мөн Европын холбооны санхүүжилтээр хэвлэгдсэн олон сая төгрөгийн үнэ бүхий Стандартын номыг зарж борлуулаад мөнгийг нь төрийн дансанд тушаадаггүй, санхүүгийн тайланд тусгаагүй, албан бус санхүүгийн баримт, хүчингүй тамга тэмдэг гэх мэт сэжиг бүхий олон хууль бус үйлдлийн талаар би баримт нотолгоотой найман нийтлэл гаргасан. Хэн нэгнийг гүтгэсэн, нэр төрд нь халдсан зүйл огт байхгүй. Баримт нотолгоо, судалсан мэдээлэл дээрээ тулгуурлаж нийтлэлээ бичсэн.

-Зарим асуудлыг нь хуулийн байгууллага шалгаад гэм буруугүй гэж тогтоосон гэж СХЗГ-аас мэдээлэл гаргасан санагдаж байна.

-АТГ энэ асуудлыг шалгасан боловч нотлогдохгүй байна гээд хаасан. Энэ талаар АТГ-ын ОНЗ-ын дарга Г.Баасан хүртэл ярьсан шүү дээ. “Баримт нотолгоотой, гэрчтэй ийм тодорхой хэргийг АТГ илрүүлж чадахгүй байгаа нь харамсалтай” гэж. Үнэндээ тийм л юм болсон. АТГ-ын байцаагчийн ур чадвар нь хүрсэнгүй юу эсвэл өөр шалтгаан байсан нь ямар ч байсан илт тодорхой байгаа асуудал дээр нүдээ аниад өнгөрчих шиг боллоо. Энэ нь эргээд тэр хүмүүст улам даврах боломжийг өгсөн. Хуулийн байгууллага албан тушаалтнуудын эсрэг хүчин мөхөстөөд байна уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

Мөн надад хууль бусаар торгууль оногдуулсан цагдаа ч гэсэн албан тушаалтнуудад үйлчилсэн гэж би боддог. Харин анхан шатны шүүхийн шүүгч маань шударга хүн байсан учир цагдаагийн оногдуулсан торгуулийг  хүчингүй болгох шийдвэр гаргасанд баярлаж байгаа.

-СХЗГ-т ажиллаж байгаад Г.Гантөмөр даргын хууль бус үйлдлийг анх илчилснийхээ дараахан ажлаасаа халагдсан Б.Ариунаа “Асуудал дуусаагүй, хуулийн байгууллага дээр үргэлжлэж байгаа тул энэ талаар ярилцлага өгөх боломжгүй байна, бүх юм эцэслэгдсэний дараа ярилцлага өгч, хэвлэлийн хурал хийнэ, үнэн ялах болно гэдэгт итгэж байна” гэсэн тайлбарыг өгсөн гэсэн. Та энэ хүнийг мэдэх үү?

-СХЗГ-ын асуудлаар шүүх, цагдаагаар явж байхдаа Б.Ариунаа эгчтэй уулзаж танилцсан. Б.Ариунаа нь СХЗГ-т нэгжийн дарга бөгөөд ҮЭХороон дарга хийж байгаад СХЗГ-ын хэсэг удирдах ажилтнуудын хууль бус үйлдлийн шалгуулахаар АТГ-т хандсаныхаа дараахан тэдгээр хүмүүст элдвээр гүтгэгдэж, хэлмэгдээд ажлаасаа халагдсан шударга төрийн албан хаагч гэж би ойлгодог. Одоохондоо эрх мэдэлтэй хүмүүс хүссэнээ хийж байна. Энэ бол түр хугацааны л зүйл. Бид хоёрыг СХЗГ-ын дарга Г.Гантөмөр цагдаа шүүхэд өгч айлгаж, залхаана гэж бодсон байж магадгүй. Гэвч үнэний төлөө явж байгаа учираас айж имээх зүйл үнэндээ байсангүй. Цаг хугацаа бүгдийг шүүдэг. Бидний зөв байсан гэдэг нь цаг хугацааны аясаар ил болох болно. Хэрэг хуучирдаггүй учраас өнөөдөр хуулийн байгууллагатай хуйвалдаж хүссэн шийдвэрээ гаргуулж байгаа албан тушаалтнуудын хэрэг цагийн аясаар ил болох болно. Бид шударга бус зүйлтэй эвлэрээд бууж өгнө гэж байхгүй, хууль бус үйлдэл хийсэн албан тушаалтнууд үнэнд гүйцэтгэх цаг ирдэг гэдгийг харуулах болно. Энэ бүхнийг үнэн зөвөөр нь шийдчих шударга хүмүүс ч хуулийн байгууллагад байгаа гэдэгт итгэдэг.

Өчигдөр СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийн ярилцлага хэд хэдэн сайтаар гарсныг олж харсан. Г.Гантөмөр “Дээд шүүхийн шийдвэр гарсан. Би хууль бусаар хүн халаагүй” гэж ярьсан байна лээ. Дээд шүүх ч гэсэн алдаатай шийдвэр гаргадаг юм байна гэдгийн эндээс би харлаа. Мөн ганц Б.Ариунаа гэдэг хүний эсрэг бүлэг этгээдүүд явж байгаа учраас ямар ч гаднын нөлөө орох боломжтой. Г.Гантөмөр гэдэг хүн ингээд болчихлоо, би ялчихлаа гэж бодож байх шиг байна. Бидний хувьд харин үнэн ялах уу худал ялах уу гэдэг тэмцэл жинхэнэ утгаарай яг одоо л эхэлж байна. Шударга бус зүйлтэй тэмцэхэд маш их хүчин чармайлт, цаг хугацаа ордог юм байна гэдгийг олгосон. Энэ бүгд дээр хуулийн олон гаргалгаа байгаа. Бидний ар талд хуулийн зөвлөгөө өгч, дэмжиж байгаа олон сайхан найз нөхөд минь байгаа учраас шантрах эрх байхгүй. Ямар ч хугацаанд үргэлжилсэн хамаагүй бидний үнэн байсан гэдгийг заавал нотлох болно. Шударга бус зүйл хийж байгаа хүмүүст хандаад хэлэхэд бага дээр нь наад үйлдлүүдээ зогсоохгүй бол асуудал чинь улам л хүндрээд байгаа шүү гэдгийг сануулъя.

Г.Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • нийгэм (202.9.43.158)
    Иймэрхүү аргаар хоол олдог Сэтгүүлч гэгддэг хөлсний бичээч нар хүнийг гүтгэн гүжирдэх аргаар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан улайж ичих ч үгүй шаах юм даа . Ийм амьтадыг байх газар нь байлгах хэрэгтэй. Мөнгө хархаараа өлөв дөлөв гэсэн ямарч эр хүний салтаанд очоод эвтчихдэг ийм л 2 авгай бий дээ буруу дуулахгүй бол үгүй гэхгүй шүү дээ. балиар хулгайч нар.
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
    • oogii
      зайл чи муу хийсэн хэргээ дарах гэж булхайддаг хар новшуудын нэг биздээ чиний хажууд нийгмийн идээ бээр болсон хог новшнуудыг илрүүлж бгаа хүнийг битгий харин гүтгээрэй новшоо
      2019 оны 03 сарын 15
  • Зочин (202.179.25.180)
    гошного Зариг.мн -ийн Өнөр энэ 2 ам ал 2-оосоо Монелийн ард байдаг эмэгтэйчүүдийн шоронгийн шалны алчуур л хийх 2 доо
    2019 оны 03 сарын 15 | Хариулах
    • oogii
      зайл чи муу хийсэн хэргээ дарах гэж булхайддаг хар новшуудын нэг биздээ чиний хажууд нийгмийн идээ бээр болсон хог новшнуудыг илрүүлж бгаа хүнийг битгий харин гүтгээрэй новшоо 2019 оны 03 сарын 15
      2019 оны 03 сарын 15
  • B (202.126.89.81)
    Buu shantar
    2019 оны 03 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    52 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    2 цаг 21 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    2 цаг 52 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    3 цаг 21 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    3 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    3 цаг 33 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    3 цаг 36 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    3 цаг 47 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    4 цаг 3 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    4 цаг 37 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    4 цаг 55 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    5 цаг 11 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    5 цаг 15 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    21 цаг 39 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    22 цаг 4 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    22 цаг 12 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    22 цаг 28 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    23 цаг 7 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК