Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Харанхуй”-г хайраараа гэрэлтүүлж яваа бүсгүй

2019-3-16
0
ЖИРГЭХ

...Яруу найрагч чухамдаа яруу өгүүлэгчийн сэтгэлийн уянга, мэдрэмжээр тэрлэгддэг хувь уран бүтээлчийн цор ганц ертөнц санагддаг. Яруу найрагч бүсгүй Б.Батцэрэнгийн уран сэтгэмжийн ертөнц хүүхдийн гэгээн төсөөлөл ид шидээр дүүрэн ажээ. Хүүхэд шиг сэтгэнэ гэдэг өөрөө мөнхийн хүүхэд сэтгэлгээтэй байхын учир буюу. Яг л тийм нандин гэгээн ертөнц, үлгэрийн шидэт ахуйг Б.Батцэрэн олж харж түүнийгээ үгээр урлан бүтээсэн байна. Түүний гайхамшигт ертөнцийн үүдээр алхсан хэн боловч хүүхэд настайгаа эргэн учирч уран сэтгэмжийн гал тэргэнд суун үлгэрийн орноор аялах болно. Би тийм нэгэн аялал хийж түүний шидэт ертөнцөөр зугаалсан юм.  Энэ гайхамшигт ертөнцөд саран бүүвэй аялж үлгэр шивнэнэ. Сарны бүүвэйнд уярсан хүүхэд одод тэнгэрийг тэврэн амгалан нойрсоно. Нойрсохдоо зүүдний ертөнцөөр аялж тэнгис далайн ёроол, тэнгэрийн уудмаар далавчаа дэлгэн нисцгээнэ. Ногоон устай, улаан замагтай нууранд ягаан хун сэлнэ. Хүүхдийн дуртай тод өнгүүд энд ялгаран харагдана. Үүлс нь дөрвөлжин хээтэй, дүрсээ хувирган  сэтгэл хөдлөлөө илэрхийлж хүмүүстэй ярилцана. Түүний үлгэрийн ертөнцөд бяцхан модон далавчтай улбар зүст ишиг дэгдэж явна.  Үүлэн дээр цовхчин дэгдэх энэ ишигний туруу нь эрдэнийн чулуугаар бүтсэн бөгөөд ододыг бяцхан эврээрээ сэжиж эрхлэн бүжихэд нь өнгө өнгөөр солонгорон харагдана... хэмээн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт  хүүхдийнз зохиолч О.Сундуй түүнийг “Шидэт ном”-ыг дүгнэжээ.

Яагаад ч юм түүнтэй ярилцахад дотоод сэтгэлийнх нь гүнд өөрийн болон өрөөлийн тухай бодол хэрхэн төрдгийг, тэрийгээ хэрхэн төсөөлдгийг, дотор хүнтэйгээ юун тухай ярилцдагийг нь мэдэхийг хүслээ. Элэг бүтэн, эрүүл саруул өссөн бидний үеийн залуучууд юу хийж байгаа тухай бодол төрөхийн хажуугаар түүний бүтээж буй үйл хэргийг хүндлэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрснийг нуух юун. “Шидэт үлгэр”, “Цөлийн цэцэг” нэртэй номоо зэрэгцүүлэн дэргэдээ тавьсан тэрбээр

“Намайг хайрлах хүмүүсийн нандин зөөлөн харцыг

Насан хэвийж яваа хоёр буурлынхаа царайг

Надад гэгээ бэлэглэдэг нарны дулаан мишээлийг

Нам гүмхэн амьдралынхаа туулах ёстой өдрүүдийг харах юмсан” хэмээн өөрийн зохиосон шүлгээ уншсанаар бидний яриа эхэллээ.

Түүний хувьд өглөө мандах нарны туяа, үдэш мэлтэлзэх сарны гэрэл, өтөл буурал болсон аав, ээжийнхээ царайг хараагүй арван жилийг ардаа үджээ. Он цагийн урсгалд гэнэтийн тохиолдлоор өвчин туссан тэрбээр “Сэтгэлийн тэнхээтэй байж өвчинтэйгөө тэмцэж байна. Хүүхэд байхаасаа өвддөг байсан. Одоо ч өвдсөөр байна. Миний туйлын хүсэл хараа орох. Хараа орохоор хамгийн түрүүнд өөрийгөө хайртай залуугаа харна аа” гэж намуухан дуугаар өгүүлэх... Энэ бүсгүйг Б.Батцэрэн гэдэг.

Хүүхэд насандаа хүнд өвчин туссан тэрбээр өнөөдрийг хүртэл эдгэрсэнгүй. Туссан өвчин нь  бүх биеэр нь тархаж хорвоог харах хоёр нүдийг нь хүртэл авч одсон гэхээр дэндүү харамсалтай. Хүүхэд насны гэнэхэн, гэгээхэн бодол тээж явсан түүний зориг ингээд мохож, бөхсөнгүй. Бага байхын хөдөлгөөнтэй, сэргэлэн зантай, балетчин болох гэгээхэн мөрөөдөлтэй охин уран зохиолын хичээлдээ анхаарч “Уран жиргээ”, “Хүрэл тулга” шүлгийн наадамд амжилттай оролцдог авьяастай сурагчдын нэг байжээ.

Хараагүй болсон ч шүлэг зохиож, яруу найрагт “дурласан” нь хожим хүүхэд, багачуудад зориулсан шидэт үлгэрийн тухай ном гаргах суурийг тавьжээ. Дотроосоо ундарсан үг бүрийг урлаж, түүгээрээ дамжуулан гэрэлт орчлонг “хардаг” Б.Батцэрэнгийн тэмүүлэл авьяас болтлоо хөгжиж өдгөө ном гаргах хүртэл нь хөтөлжээ. Арван хуруугаараа алдалгүй шивж, уран бүтээлийнхээ орлогоор өөрийгөө эмчлүүлээд зогсохгүй бусад өвчтэй хүнд зүрх сэтгэлээрээ тусалдаг нь зарим нэгэнд хол сонсогдож болох. Магадгүй өөр хүмүүст боломжгүй зүйл мэт уншигдаж байж мэдэх. Гэхдээ тэр энэ бүгдийг бүтээж чадсан юм, чадсаар байна.

Б.Батцэрэн арван настайдаа сахарын диадет нэгдүгээр хэлбэрээр өвджээ. Тухайн үед манай улсад энэ төрлийн өвчин төдийлөн дэлгэрээгүй байж. Шинэ бөгөөд ийм төрлийн хүнд өвчнөөр хүүхдээ өвдөхийг ээж, аав нь ч төсөөлөөгүй ч явсан цаг.

Уйлж, гомдож, баярлах бүрт сахарын хэмжээ нь хэлбэлздэг учир хүүхэд байхаасаа ямар нэгэн мэдрэмжээ чөлөөтэй эдлэх эрхээ хасуулсан мэт санагддаг байсан талаараа тэрбээр ярилаа. Идэхийг хүссэн амттаныг нь хязгаарлана. Хүүхэд насыг амттанаар төсөөлөх, төлөөлүүлэхээс өөр аргагүй. Тийм атал өвчний улмаас тэр бүгдээ хасуулах нь нэг талаараа хөнгөн гуниг төрүүлэм, нөгөө талаар эргэн санахаас ч “халшрам” дурсамж. Үнэндээ түүний хүүхэд насны дурсамжийн үгийн санд амттан хэмээх үг тун ховор, бараг үгүй.

Хүүхэд насныхаа гэгээн өдрүүдийг зөвхөн хүнд өвчинтэйгөө тэмцэж өнгөрүүлэх нь бодохоос зүрх өвтгөм. Сургуульд байхдаа “Чи өвчтэй биз дээ. Чихэр идвэл үхнэ” гэх үгсийг олон хүүхдээс сонсдог байв. Хүүхэд байтугай том хүн ч ийм үг сонсоход таатай санагдахгүй нь мэдээж.

“Өвчтэй хүнийг өрөвдөж, хайрлах хэрэгтэйг эцэг, эх, багш нар хүүхдэдээ сайн хэлж, ойлгуулах хэрэгтэй юм шиг санагддаг. Өвдсөн үедээ эмчилгээ хийлгээд хичээлдээ хааяа нэг суусаар суурь боловсролын гэрчилгээгээ авсан. Номыг шимтэж унших хүсэлтэй болгох хүслийг эгч минь төрүүлсэн. Найзууд тоглоё гээд дуудахаар “Номоо уншичихаад гарч тогло” гэнэ. Тоглохын тулд ном уншиж, шүлэг цээжилдэг  байлаа.  Өдөр бүр нэг шүлэг цээжилнэ. Сүүлдээ 10 минутад нэг шүлэг цээжилдэг болсон. Шүлэг зохиож, яруу найраг бичдэг болсон нь цээжилж, уншдаг байсантай холбоотой байх гэж боддог” гэв.

Түүнд тохиолдсон хамгийн хүнд үе нь бүтэн биеэр нь хавагнаж эхэлсэн мөч. Хавагнах бүрт биеийн байдал нь муудаж, амьсгаадах, алхахад хэцүү болж эхэлжээ. Хоёр хоногийн хугацаанд таргалж, турдаг зэргээр үеийнх нь хүүхдүүд шоглох үе гарах нь энүүхэнд. Гэвч 10 настайгаасаа өвчинтэйгөө тэмцэж, ЭХЭМҮТ-ийн бөөр булчирхайн тасагт хэвтэн эмчлүүлж хяналтад ордог болжээ. Тэрбээр “Бөөрний дутагдалд ороогүй ч маш их хавагнадаг байсан. “Эмч дэглэмээ сайн барь. Бөөр нь өрөвсөөд эхэлсэн байна шүү” гэж хэлж байсан юм. Өөрийнхөө хэмжээнд дэглэмээ сайн барьсан. Чихрийн шижин өвчтэй хүний ам байнга цангадаг. Шингэн юм уухгүй бол шүлс ч үгүй болоод ам хатаад байдаг юм. Тэгээд ууна. Уух бүрт бөөр ачааллаа дийлэхээ больсон” хэмээн ярив. Ингэж явсаар бөөрний дутагдал гэсэн онош мэргэжлийн байгууллагаас гарчээ. 16 нас хүрээд III эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. “Эхний хоёр жил долоо хоногт хоёр удаа аппаратад ордог байсан. Эрүүл хүн ууж идсэн зүйлээ гаргачихна. Харин бидний хувьд тийм боломж байхгүй. Дусал шингэн ч гарахгүй. Гэдэс дотроо хуримтлагдана. Долоо хоноод очиход дөрвөн кг нэмсэн байдаг. Аппаратад орсны дараа хуримтлагдсан бүх шингэнийг гаргадаг юм билээ” хэмээн хоолой зангируулан хэлэв.

Хорвоог харах хоёр нүднийх нь нэг 2010 оны хоёрдугаар сард харамсалтайгаар  “харанхуйлжээ”. Сахарын өвчтэй хүмүүс хараагүй болдгийг мэддэг учир аппаратад орсны дараа үргэлж нүдээ шалгадаг байв. Эмнэлгээс гэртээ ирсэн даруйдаа өлгөөтэй диплом, баярын бичгээ уншиж тоолдог байсан аж. Тэр өдөр хараагаа шалгахаар баруун нүдээ дарж, дипломуудыг тоолоход есөн ширхэг байсан гэнэ. “Гэртээ ганцаараа байсан. Баруун талынхаа нүдийг шалгахад зүгээр харагдсан. Зүүн нүдээ шалгахад юу ч харагдаагүй. Хараагүй болчихлоо гээд их уйлсан. Эгч маань ч гаднаас орж ирж таарсан. Сандраад “Бие нь өвдсөн үү” гэхээр нь “Би харахаа больчихлоо эгчээ” гээд тэврээд уйлсан юм. Аав ээж хоёрын санаа нь их зовсон. Маргааш нь эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч “Чи 15 жил сахарын өвчнөөр өвдсөн. Эмч нь чамд үнэнийг хэлье гээд хэлж байлаа. Нүдэнд нь харвалт өгсөн байна. Даралт ихсэх буюу найтаахад бүр хараагүй болох эрсдэлтэй” гэсэн. Энэ мэдээ надад хүнд туссан. Сэтгэлийн гүнд итгэл найдвар байсан учраас эмчээс “Би хараа орох болов уу” гэх хариулт нэхсэн асуултыг асуусан гэдгээ тэрбээр нуусангүй.

Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Сүү шиг цагаахан сэтгэлтэй тэрбээр хараа орж, хайртай бүхэнтэйгээ хамт сайхан амьдарна гэсэн гэгээлэг хүсэлдээ хөтлөгдөж, эмчилгээнд явж, эерэгээр бүгдийг боддог болжээ. Гэвч хатуудаа дэндүү хатуу гэгчээр орчлонг харж байсан баруун нүд нь таван сарын дараа бас л “харанхуйлжээ”.

“Хонгилын үзүүрт нар манддаг. Даралт ихсээд хоромхон хугацаанд хараагүй болсон байх” хэмээн тээнэгэлзсэн бодолдоо хөтлөгдөж эмчид үзүүлэхэд “Хоёр нүд нь хоёулаа хараагүй болжээ” гэсэн хэцүү мэдээг сонсжээ. Одоо ч түүний сэтгэлд хараатай болох чин хүсэл нуугдаж байдаг. “ОХУ-д хиймэл нүд суулгадаг юм билээ. Төрөлхийн хараагүй арван хүнд хиймэл нүд суулгах хагалгаа хийхэд зургаа нь хараа орсон гэсэн. Тэгэхээр надад хараатай болох горьдлого байгаад байна. Манай улсад донорын хууль батлагдаад 19 жил болж байгаа ч төдийлөн хэрэгждэггүй юм билээ” гэлээ.

Урлагийн үзлэг бүрт шүлэг уншдаг байсан Б.Батцэрэн одоо ч бичих сонирхолтой. Шүлэг бичдэг гэхээр гайхах хүн олон байж магадгүй. Б.Батцэрэн бүсгүй компьютер дээр арван хуруугаараа сайн шивнэ. “Хардаг байхдаа би хараагүй хүний тухай юу ч мэддэггүй байсан. Хараагүй болоод зовлонг нь бие сэтгэлээрээ мэдэрч эхэлсэн. Миний амьдрал ингээд л дуусч байгаа юм байна гэж харуусч өнгөрөөсөн өдөр хоног олон. Хараагүй ч гэлээ хүмүүний амьдралд түүх бүтээж үлдээх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Нэг найз маань Монголын  “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-нд хамт очихыг зөвлөсөн юм. Тэнд хараагүй хүмүүс ашиглахад зориулсан компьютер, утас байдаг гэсэн. Тэр үед итгээгүй учир найз маань гэрт ирж надад тайлбарлаж, ойлгуулсан. Хамт очиж, холбоонд бүртгүүлсэн. Тэр үеэс шүлгээ зохиож эхэлсэн юм. Эхлээд шүлгээ мөр мөрөөр нь зохиож, цээжилнэ. Зохиох бүртээ цээжилнэ гэвэл хэцүү. Дараа нь гэрээр арван хуруугаар сайн шивж сурах сургалтад хамрагдсан” гэв.

Түүний шивж буйг харахад өдөр бүр компьютер дээр бичдэг бусад хүнээс хавь илүү шивдэг мэт. Үсгээ хайхгүй бүгдийг нь мэдэрч бичиж буйгаас шүлгээр өөрийгөө илэрхийлээд зогсохгүй бяцхан үрсийн оюунд хөрөнгө оруулалт хийж мөрөөдлийн ертөнцөөр аялуулах шүлгийг тэрлэж, хажуу хэсэгт шүлэгт гарах үйл явдлыг зургийн өгүүлэмжээр тодхон илэрхийлсэн санааг нь хараад бахархмаар. Чихрийн шижин өвчнөөр өвдөж, бөөрний дутагдалд орж, хараагүй болсон ч өнөөдөр тэр хүний орчлонд үлдээх зам мөрөө шүлгээр мөнхөлж байна.

-Сайхан шүлгүүд тэрлэжээ. “Цөлийн цэцэг” номын талаар яриагаа эхлэе?

-Миний анхны гаргасан ном. Маанийн ерөөлийг бэлгэдэж 108 шүлэгтэй. Хүний амьдралын талаар сэдэвлэн зохиосон. Энэ номонд намайг илэрхийлэх хоёр шүлэг бий. “Хүсэл”-д хараагүй хүний амьдралын талаар бичсэн. Харин “Цөлийн цэцэг” шүлэгтээ өөрийнхөө дотоод сэтгэлийг илэрхийлсэн.

-Багаасаа шүлэг, яруу найрагт шимтэн дурлаж, зохиож, унших дуртай байсан гэсэн. Номынхоо шүлгийг хэзээнээс эхэлж тэрлэсэн бэ?

-2009 оноос эхэлж шүлэг бичиж эхэлсэн. Хараагүй болсноосоо хойш шүлгийнхээ ажилд идэвхтэй хандсан юм. Өөрийнхөө дотоод сэтгэлийг шүлгээр илэрхийлэхийг зорьж бүтээлээ номонд мөнхөлж буй хэрэг. Хараатай байхдаа олон найзтай байлаа. Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэх үгийн утгийг одоо л ойлгож байна.

-Муугаасаа сайн нь олон гэдэг. Уулзаж чадахгүй сэтгэлдээ тээж явдаг. Уулзаж чин сэтгэлээсээ ярилцахыг хүсдэг ч эмээдэг найзууд байгаа байх?

-Үнэнийг хэлэхэд чин сэтгэлээ хуваалцах найз надад байхгүй. Арван жилийн ангийхнаасаа холбоо тасраад олон жил өнгөрсөн. Номын нээлтээр телевизрээр намайг харчихаад гайхаад ярьсан.

-Номоо хэрхэн зарж борлуулж байна вэ?

-Номынхоо орлогоор би өөрийнхөө эмчилгээний эм тариа төдийгүй өөр шигээ өвчиндөө шаналсан хүмүүст бага ч гэсэн туслах хүсэлтэй. Даанч ном маань төдийлөн зарагддаггүй юм.  Миний хувьд  ширхэг ч ном зарж чадахгүй шүү дээ. Ээж, аав хоёр л  анхаарлаа хандуулдаг. Ээжид очоогүй газар уулзаагүй хүн гэж  байхгүй. Номоо тэврээд  олон хүнтэй уулзаж учирлаж явсан.

-Номынхоо орлогыг эмчилгээндээ зарцуулдаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Сардаа 600 мянган төгрөгийн эм, тариа хэрэглэдэг. Хамгийн багадаа шүү дээ. Өөрийнхөө эмчилгээнд зарцуулахаас гадна  бусад хүнд туслахыг эрмэлздэг. Номын борлуулалт хангалттай хэмжээнд хүрвэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд тэргэнцэр авч өгөх бодол бий. Номынхоо орлогоор хийх бас нэгэн мөрөөдөл байгаа. Мөрөөдөл биелдэг гэж ярьдаг шүү дээ. Бүтээсэй гээд их залбирдаг.

-Нууц биш бол тэрийгээ хуваалцаж болох уу?

-Миний төлөө амьдрах гэж хорвоод төрсөн хоёр буурлынхаа царайг харж чадахгүй амьдарна гэдэг туйлын хэцүү. Өтөл буурал болсон аав ээжийгээ асрах ёстой байтал тэднээрээ асруулаад явж байна.  Харахгүй бүх зүйлийг мэдрэх хамгийн аймшигтай харанхуй амьдрал. Чөлөөт цагаа өнгөрүүлэх гоё газар ч байдаггүй. Хараагүй хүмүүс ч бусдын адил хүн шүү дээ. Ном маань уншигчидтай болж сайн зарагдвал хараагүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан кафе нээнэ. Харж чадахгүй ч гэсэн сайхан хоол идэж, тав тухтай орчинг бүрдүүлж тэднийгээ баярлуулахыг мөрөөддөг юм. Үйлчилгээний газарт ороход эхлээд тооцоогоо нэхдэг. Энэ бол наад захын жишээ. Хараагүй хүнд үйлчлэхгүй гээд хөөсөн цөөнгүй тохиолдол бий. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нээлттэй үйлчилгээний цогц төв нээнэ гэв.

Хорвоог харж чадахгүй ч гэгээхэн хүсэл мөрөөдлийнхөө жимээр алхаж яваа түүнийг хайрлаж, халамжилж, хамгаалдаг халуун дулаан  уур амьсгалтай гэр бүлээс эерэг энерги мэдрэгдэнэ. Өтөл буурал болсон ч өмөг түшиг болж, өөдөсхөн багаас нь өнөөг хүртэл охиныхоо төлөө амьдарсаар байгаа түүний аав ээжээр бахархмаар. Чин үнэнч хайр гагцхүү Б.Батцэрэнгийн ойр тойронд байгаад баярламаар. Хамгийн гайхамшигтай  гайхалтай гэмээр дурлалын түүхийг тэрбээр хайртай залуутайгаа хамт амьдралын хуудсанд мөнхлөн үлдээж явааг энд дурьдахгүй өнгөрч болохгүй.

Б.Батцэрэн “ Бид хоёр анх 2010 онд танилцаж байлаа. “Эгчээ” гэж байгаад эхнэрээ болгочихсон юм. Ер нь хүнд байдаг харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх таван мэдэрхүйгээс хамгийн чухал нь харах гэж боддог. Харамсалтай нь харах мэдэрхүйгээ алдсан хэдий ч найз залуу, гэрийнхэн маань нүдийг минь орлодог. Хань минь киног хүртэл зогсоож байгаад үйл хөдлөл, зураглал, дүрслэл зэргийг бүгдийг нь ярьж өгнө. Үүндээ хэзээ ч дургүйцдаггүй. Түүнийг халамжтай, тэвчээртэй дэндүү сайхан сэтгэлтэй гэж үнэлдэг. Одоо болтол миний дэргэд байгаа шалтгаан нь энэ болов уу. Хайр хүнд жигүүр бэлэглэдэг учраас би өдий зэрэгтэй яваа. Маш олон хүнд төлж баршгүй өртэй юм шиг санагддаг. Миний зохисон шүлгүүдийн 70 хувь нь хайрын тухай. Ханиасаа бүхий л цаг үед хайрыг мэдэрдэг. Зөвхөн хайртдаа гэдэг шүлэг бий. Ханьдаа зориулж бичсэн юм. Нүдэнд дулаахан сайхан залуу гэж төсөөлж амьдардаг. Хүн чанар, бусдыг хайрлах сэтгэл чухал” гэснээр биднээр яриа өндөрлөв.

С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    2 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    1 цаг 30 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    2 цаг 2 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    2 цаг 30 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    2 цаг 39 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    2 цаг 42 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    2 цаг 45 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    2 цаг 56 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    3 цаг 12 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    3 цаг 47 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    4 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    4 цаг 20 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    4 цаг 24 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    20 цаг 49 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    21 цаг 14 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    21 цаг 21 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    21 цаг 37 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    22 цаг 16 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    22 цаг 41 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    22 цаг 48 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК