Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН хоёр толгойтой болж, багш нарын ёс зүй яригдаж эхэллээ

2019-3-17
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоног улс төр болон нийгмийн хувьд “хуйсалзсан” долоо хоногт болж өнгөрлөө. Яагаад хуйсалзсан гэхээр МАН дотроо хоёр хуваагдсан хэмээн олон нийтийн зүгээс шүүмжлэл их дагуулж байсан бол АН-д хоёр толгой гарч ирснээр асуудал мөн даамжрав. Харин нийгэм, цаг үед болсон онцлох үйл явдлаас дурдвал энэ баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эко Алтан Замаарын тусгай зөвшөөрлийг цуцална гэдгийг мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн уурхайд нуранги болж, дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл салбарын сайд эл үйл явдлыг тус уурхайн дарга нарын ашиг хонжоо хайснаас үүдэн гарсан хэмээн үзэж тус уурхайн Заамар суманд эзэмшдэг ашиглалтын дөрвөн лицензийг цуцална гэдгээ хэлсэн юм. Ямартай ч тус уурхайн үйл ажиллагааг цуцлах нь цаг хугацааны асуудал боллоо. Хамгийн гол асуудал нь тус уурхайд нуранги үүсэх нөхцөл байдал үүссэн гэдгийг хэд хоногийн өмнөөс мэдэж байсан гэх бөгөөд салбарын сайд үүнийг л ашиг хонжоо хайсан дарга нарын хариуцлагагүй үйлдэл гэж хэлж буй аж. Тэгвэл дээрх осол гарсны дараахан тус уурхайн нууц ноёнтон гэгдэх “Баян” Базараа ажилчдынхаа амийг 49 сая төгрөг, хоёр өрөө байраар цайруулах тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тус уурхайд амь насаа алдсан иргэдийн нэгнийх нь ар гэрээс тодруулахад үнэн гэсэн хариултыг өгсөн бөгөөд тохиролцохгүй гэдгээ ч хэлсэн юм. Учир нь уг уурхайн эзэн гэгдэх “Баян” Базараатай бүгдийг мөнгөөр шийддэг хэмээн Заамар сумын иргэд ихэд дургүйцдэг юм билээ. Заамарын иргэдээс хэд хэдэн удаа тус уурхайн үйл ажиллагааг цуцлуулахаар хүсэлт гаргасан ч уш асуудлыг шийддэг эрх төрийн байгууллагад очоод гацдаг гэдгийг нутгийн иргэдийн төлөөлөл хэлж байлаа.

Энд ийм асуудал байна. Нуранги үүсэх нөхцөл байдал бий болох гэж буйг урьдаас мэдсэн мөртлөө үйл ажиллагааг нь үргэлжлүүлсэн гэх дарга нарын шунахай, ажилчдаа боддоггүй асуудлаас үүдэн ийм асуудал үүссэн учир уурхайг хаах арга хэмжээ авч байгаа юм байна. Харин хүний амь эрсэдсэн асуудалд хэн хариуцлага хүлээх юм бол. Уг нь энэ асуудалд хэрэг нээж, мөрдөн байцаалтын шатанд яваа л даа. Гэвч шүүх байгууллага аль хэдийн иргэдийн итгэлийг алдсан шүү дээ. Ямар сайндаа л авлигын индексээрээ нэгдүгээрт жагсхав дээ. Өөрөөр хэлбэл, уг асуудал шүүхийн шатанд очоод өөх ч биш, булчирхай ч биш болж сэвэгдээд өнгөрөх вий гэсэн болгоомжлол байна. Учир нь мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй зарчмыг өнгөрсөн хугацаанд их харсан тул эргэлзээтэй.

 

Түүнчлэн сүүлийн үед хар тамхины асуудал манай улсын толгойн өвчин боллоо. Хар тамхи гэгч зүйл залуу үеийг маань ч тойрсонгүй дайраад өнгөрсөн юм. Тодруулбал, өнгөрсөн онд насанд хүрээгүй зургаан иргэн хар тамхины хэрэгт холбогдсон асуудал олон нийтэд ил боллоо. Мөн энэ сарын 13-ны оройн 19.00 цагийн орчимд хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн ойролцоо гурван иргэнийг мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй үед нь баривчилсан юм. Шалгалтаар тэдний унаж явсан автомашинаас мансууруулах төрлийн бодис илрүүлснийг холбогдох байгууллагаас мэдээлсэн юм. Он гарсаар 88 хүн хар тамхи, мансууруулах бодисны хэрэгт холбогдсон гэх тоо баримт байна. Хамгийн гол нь насанд хүрээгүй хүүхдүүд бусдын нөлөөнд автах нь их байдаг байна. Хар тамхи гэх айхавтар зүйлээс залуу үеэ яаж хамгаалах вэ. Тэднийг дайраад өнгөрч байгааг дээрх тоо баримт харуулж байна.

 

Мөн энэ долоо хоногт багшийн ёс зүй хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, энэ пүрэв гаригт багшдаа зодуулсан хүүгийн элэг нь бяцарчээ гэх мэдээлэл уахим хуудсаар цацагдсан юм. Уг хэргийн мөрөөр лавлаж үзэхэд Хэнтий аймгийн Бор-Өндөр цогцолбор сургуулийн арваннэгдүгээр ангийн сурагч Б.Бат-Эрдэнийн анги даасан багш хүүг тамхи татан зогсож байхыг хараад уурсан цохисноор хэрэг гарсан байдаг. Хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эмч нар шуурхай ажилласны үр дүнд биеийн байдал нь сайжирсан гэх мэдээллийг өгч байгаа. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баянгол дүүргийн лаборатори 93 дугаар сургуулийн багш сурагчаа эмээдээ хов зөөлөө хэмээн зоддог байсан хэрэг гарч байсан.

Эрхээ хамгаалуулах, цалингаа нэмүүлэхийн тулд хэчнээн хоногоор жагсажж, сурагчдын сурах эрхийг зөрчдөг. Дээр нь сурагчдаа ёс зүйгүй ханддаг багш нарын ёс зүйг ярих асуудал болжээ.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • zochin (103.212.119.246)
    er ni zarim bagsh nar s zuigui bg shdee.megtei bagsh nar bas huuhed zoddoghdee.huduuni bagsh nar
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.133)
    Энэ албан тушаалын хэнээтэн Сумьяабазар огцрох ёстой. Уурхайн лиценцийг цуцалсан болоод өнгөрүүлэх сонирхолтой байгаа Сумьяабазар огцрох ёстой
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.217)
    Энэ нийгэмд ганц багш ёсзүйгүй байгаа юм биш. Дээгүүрээ бүх баялгийг нь хувалзнууд хувааж сороод шүүх цагдаагийнхан авлигалд автаж хүний амь нас гадны нөлөөгүй өнгөрдөг болсон. Эмч нар мөнгөгүй хүнтэй харьцахаа байсан дээр дооргүй ёсзүйгээ уландаа гишгэдэг болсон.
    2019 оны 03 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    50 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    1 цаг 22 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    1 цаг 50 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    1 цаг 59 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    2 цаг 3 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    2 цаг 5 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    2 цаг 16 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    2 цаг 32 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    3 цаг 7 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    3 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    3 цаг 40 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    3 цаг 45 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    20 цаг 9 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    20 цаг 34 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    20 цаг 41 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 58 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    21 цаг 36 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    22 цаг 1 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    22 цаг 8 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    22 цаг 48 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК